Сэрэмжлүүлэг: Голуудын усны түвшин үерийн түвшинг 5-40 см даван үерлэж байна
- 2023-06-27
- Байгаль орчин
- 0
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулзаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 5 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 40 см даван тус тус үерлэж байна.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард, иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)