Гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна
- 2023-06-29
- Байгаль орчин
- 0
Өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Барх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-20 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг 5-45 см давсан байна.
Харин Хархираа гол үерийн түвшинг 2 см, Ховд гол үерийн аюултай түвшинг 40 см давсан хэвээр байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг хөвөө дагуу бууж сууршихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, гол руу зориулалтын болон зориулалтын бус хөвөгч ашиглан орохгүй байхыг анхааруулж байна.
Мөн түүнчлэн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
Сэтгэгдэл (0)