Э.Макрон эмх замбараагүй байдалтай холбогдуулан хямралын штабыг хуралдуулна

ПАРИС. /BFM/. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон 17 настай өсвөр насны хүү цагдаагийн гарт амиа алдсаны дараа улс оронд нь үүсээд буй үймээн самууныг хянан зохицуулах зорилгоор байгуулсан хямралын штабыг өнөөдөр хуралдуулна гэж “BFM” суваг Елисейн ордны мэдээллээс эш татан уламжилжээ.

Хямралын штабын хурал баасан гаргийн 13:00 цагт болно. Брюссельд Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад оролцож буй Э.Макрон хямралын штабын хуралтай холбогдуулан "Бельгийн нийслэлд байх хугацаагаа богиносгож, дээд хэмжээний уулзалт дуусахаас өмнө Франц руу буцах шаардлагатай болж магадгүй гэж тус суваг онцолсон байна. 

Зургаадугаар сарын 27-ны өдөр “Mercedes-Benz” машин жолоодаж явсан 17 настай өсвөр насны хүү замын цагдаад буудуулан амиа алдсаны дараа Нантерре хотод эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдал дэгдэж,  улмаар  Дижон, Лилль, Лион, Марсель, Страсбург, Тулуз зэрэг томоохон хотуудад өрнөж, гурав дахь шөнөө үргэлжилж байна.

Зөвхөн зургаадугаар сарын 29-нд шилжих шөнө л гэхэд цагдаагийн машиныг хэдэн арваар нь галдан шатааж, комиссариат, захиргаа, боловсролын байгууллагуудад гал тавьж, эвдэн сүйтгэжээ. Зургаадугаар сарын 30-нд шилжих шөнө Францын Дотоод хэргийн яам үймээнийг дарахын тулд 40 мянган хууль сахиулагчийг дайчилсан байна. Тус улсын зарим хотод тусгай хүчнийхэн хуягт машин, нисдэг тэргээр эргүүл хийж байгаа аж. 

Дотоод хэргийн сайд Жеральд Дарманин твиттер хуудсандаа мэдээлэхдээ, баасан гарагт шилжих шөнө үймээний үеэр баривчилсан хүний тоо 650-аас даваад байна гэжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (185.17.14.116)

    2023-07-19

    Цагаан Америкчуудын тухай л бич. Цэвэр монголчууд цагаан Америкчуудаас бусдыг нь авч хэлэлцдэггүй юм.

  • (213.142.96.128)

    2023-07-06

    Францид гадуурхагддаг гадаадын иргэд ингэж дээрэлхүүлж байснаас нутаг буцсан нь дээр.