Үерийн улмаас хаагдаад буй замууд

Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа.

Тодруулбал:

  • Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Натур” худалдааны төвөөс Нарны замын уулзвар хүртэлх;
  • “Баянмонгол” хорооллын нүхэн гарцаас Хүннүгийн гудамж хүртэлх;
  • Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Энхтайвны өргөн чөлөөний нүхэн гарцаас Нарны гүүрний уулзвар хүртэлх;
  • Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны Нийслэлийн өргөө амаржих газрын уулзварас Нарны замын уулзвар хүртэлх;
  • Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаах юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)