Украинд зэвсэг нийлүүлэхтэй холбоотой БНСУ-ын байр суурь өөрчлөгдөөгүй гэж мэдэгджээ

СӨҮЛ. /Yonhap/. Украинд зэвсэг нийлүүлэхтэй холбоотой БНСУ-ын бодлого өөрчлөгдөөгүй гэдгийг тус улсын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Чон Ха Гю өнөөдөр мэдэгдлээ. 

 

“БНСУ-аас үхэлд хүргэх зэвсэг нийлүүлэхгүй гэсэн Засгийн газрын байр суурь өөрчлөгдөөгүй” гэж тэрбээр хэлсэн байна

 

Тус улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль долоодугаар сарын 15-нд Украинд гэнэтийн айлчлал хийсэн юм. Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тус улсад үзүүлэх цэргийн тусламжаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн боловч үхэлд хүргэх зэвсгийн талаар дурдаагүй байна. БНСУ-ын Ерөнхийлөгч мөн Украины аюулгүй байдал, хүмүүнлэгийн салбар болон сэргээн босгох төслүүдэд тусламж  үзүүлэх "Украины энх тайван, эв нэгдлийн санаачилга"-ыг танилцуулжээ. 

 

Хоёр улсын Ерөнхийлөгч нарын уузалт эхлэхийн өмнө Өмнөд Солонгосын удирдагчийн засаг захиргааны ажилтан мэдээлэхдээ, Өмнөд Солонгосын тал Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Сөүлийн зарчимтай харшилдахгүй тусламжийг үзүүлэх талаар Киевтэй хэлэлцэнэ гэжээ. 

 

Тус улс Украинд хүмүүнлэгийн болон эдийн засгийн тусламж үзүүлж, мина илрүүлэгч, сум нэвтэрдэггүй хантааз зэрэг хэрэгслүүдийг нийлүүлсэн боловч дөрөвдүгээр сард Юн Сог Ёль “дайны хуулийг бүдүүлгээр зөрчвөл” Киевт зэвсэг нийлүүлэх талаар байр сууриа эргэн харж болзошгүй гэж мэдэгдсэн юм гэж Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (185.17.14.116)

    2023-07-19

    Цагаан Америкчуудын тухай л бич. Цэвэр монголчууд цагаан Америкчуудаас бусдыг нь авч хэлэлцдэггүй юм.