Энэтхэг улсаас ихэнх төрлийн цагаан будаа экспортлохыг хоригложээ

ШИНЭ ДЕЛИ. /RT/. Дэлхийн цагаан будааны экспортын 40 хувийг бүрдүүлдэг Энэтхэг улсын эрх баригчид “басмати” төрлөөс бусад бүх төрлийн цагаан будаа экспортлохыг хориглосныг тус улсын Хэрэглэгчдийн эрх ашиг, хүнсний түгээлтийн асуудал эрхэлсэн яамнаас мэдээлжээ. Тус яамны мэдээлэлд дурдсанаар, экспортлохыг хориглосон будааны төрлүүд Энэтхэгийн хөдөө аж ахуйн энэхүү бүтээгдэхүүний экспортын 25 хувийг эзэлж байна.

 

"Басматигаас” бусад төрлийн цагаан будааг шаардлагатай хэмжээгээр Энэтхэгийн зах зээлд нийлүүлэх, мөн дотоодын зах зээл дэх үнийн өсөлтийг бууруулахын тулд Энэтхэгийн Засгийн газар цагаан будаа экспортлох бодлогын журамд өөрчлөлт оруулж, "20 хувийн татвартай чөлөөтэй экспортолно" гэсэн ангиллыг "хориглосон" болгон өөрчилжээ. 

 

Энэтхэгийн Засгийн газар ихэнх төрлийн цагаан будааны экспортод хориг тавихаар хэлэлцэж байгаа талаар өмнө нь “Bloomberg” агентлаг мэдээлж байв. Энэхүү хориг нь Энэтхэгийн цагаан будааны экспортын 80 орчим хувьд нөлөөлж, тус улсад цагаан будааны үнэ буурах боловч дэлхийн зах зээл дээрх үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж тус агентлаг мэдээлсэн байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (185.17.14.116)

    2023-07-21

    Басмати будаа амтгүй бөгөөд монголчууд дургүй.