П.Эрхэмбулган: Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэх мэдээлэл ташаа

Өчигдөр “Peace mall” худалдааны төвийн орчимд нэгэн иргэн хүчдэлд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.

-Хүчдэлд цохиулсан иргэний биеийн байдал ямар байна вэ?

-Долоодугаар сарын 23-ны 16:55 цагт ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн хүлээн авах тасагт хүчдэлд цохиулсан гэсэн асуумжтай өвчтөн түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Одоогийн байдлаар өвчтөний амин үзүүлэлт хэвийн, биеийн байдал тогтвортой байна.

-Ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Өвчтөн савж унасан тул томограф болон рентген шинжилгээ хийсэн. Баруун мөрнөөс тохой хүртэлх түлэнхийн шархыг боож, салбар эмнэлэгт хэвтүүлэн, зохих эмчилгээ хийж байгаа.

-Хүчдэлд цохиулсан хүн нас барсан гэсэн мэдээлэл гарсан?

-Энэ мэдээлэл ташаа. Хүчдэлд цохиулж хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл ирээгүй.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)