В.Путин Африк тивийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулж нийтлэл бичжээ

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Африкийн хоёр дахь дээд хэмжээний уулзалт, Орос-Африкийн эдийн засаг, хүмүүнлэгийн чуулга уулзалтын өмнө тус тивийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд зориулан нийтлэл бичжээ.

 

"Орос ба Африк: энх тайван, хөгжил дэвшил, амжилттай ирээдүйн төлөө хүчин чармайлтаа нэгтгэх нь" гэсэн гарчигтай уг нийтлэлийг долоодугаар сарын 24-ний даваа гарагт Кремлийн цахим хуудсанд нийтэлж, араб, англи, испани, герман, португал, франц гэсэн зургаан хэлээр орчуулсан байна.

 

Тэрбээр нийтлэлдээ Африкийн орнуудын удирдагчидтай Санкт-Петербургт хийх уулзалтаа тэсэн ядан хүлээж буйгаа бичжээ. Энэхүү дээд хэмжээний уулзалтын дараа хэд хэдэн баримт бичгийг батлах юм. Түүнчлэн ОХУ, Африк тив хоорондын Түншлэлийн форумын 2026 он хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг батална. Оросын удирдагч ЗСБНХУ, ОХУ-ын Африкийн орнуудтай тогтоосон харилцааны түүхийн талаар дурдаж, Москва үргэлж "Африкийн асуудал-Африкийн шийдэл" гэсэн зарчмыг баримталж, Африкийн ард түмнийг колонийн дарлалаас чөлөөлөгдөх тэмцэлд нь тууштай дэмжлэг үзүүлсээр ирснийг онцолжээ. Дэлхийн шинэ, илүү шударга олон туйлт дэг журам бүрэлдэж буй өнөө үед Орос, Африкийн хамтын ажиллагаа онцгой чухал болохыг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

 

В.Путин мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сэдвийг онцолж, Орос, Африкийн худалдааны эргэлт нэмэгдэж байгааг тэмдэглэжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч үр тарианы хэлэлцээрийн эргэн тойрон дахь асуудалд тусад нь анхаарал хандуулсан байна. Тухайлбал, тус улс Украины үр тарианаас өөр хувилбарыг санал болгож, хэрэгцээтэй улс орнуудыг хоол хүнсээр хангах боломжтой гэж бичжээ.

 

Дэлхийн зах зээлд гаргах ОХУ-ын үр тариа, бордооны экспортыг хоригоос гаргах тухай үр тарианы хэлэлцээрийн нэг ч нөхцөл биелээгүй гэж В.Путин мөн тэмдэглэжээ. Энэ тохиолдолд энэ нь хориг арга хэмжээ авах ёсгүй хүмүүнлэгийн тусламжийн тухай байсан гэж тэрбээр бичсэн байна. Энэ сарын 21-нд В.Путин Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдтэй уулзаж, Африкийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэх, мэдээллийн технологийг ашиглах асуудлыг хэлэлцсэн юм. Орос-Африкийн дээд хэмжээний уулзалт долоодугаар сарын 27-28-ны өдрүүдэд болох бөгөөд уулзалтад 49 орон оролцоно гэдгээ мэдэгджээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (185.17.14.116)

    2023-07-26

    Цэвэр цусны Монголчууд цагаан Америкчуудаас бусад гадаадынхныг авч хэлэлцдэггүй юм. Даанч тэр цагаан Америкчуудын хувьд Монголчууд бол жагсаалтынх нь хамгийн сүүлд байдаг гуйлгачин, халтар, мангар, аймшгийн дүр төрхтэй хүмүүс юм.