Израилын парламент шүүхийн шинэчлэл хийх хуулийн төслийг баталжээ

ТЕЛЬ-АВИВ. /BBC/. Израилын Кнессет /парламент/ тус улсыг хагалган буталгаад байгаа шүүхийн тогтолцоог шинэчлэх тухай хуулийн төслийг даваа гаргийн үдээс хойш эцэслэн баталжээ. 

 

Хуулийн төслийг эвслийн Засгийн газарт багтсан болон парламентад олонхын суудлыг эзэлдэг намуудын төлөөлөл болох 64 гишүүн бүгд дэмжсэн байна. Сөрөг хүчний намын депутатууд эсэргүүцэж буйгаа илэрхийлэн парлментын танхимыг орхин гарчээ. 

 

Хууль зүйн сайд Ярив Левин мэдэгдэхдээ, парламентын гишүүд шүүхийн шинэчлэлийг дэмжсэнээр "шүүхийн тогтолцоог засаж, залруулах, олон жилийн турш Засгийн газар болон Кнессетээс булааж авсан эрх мэдлийг сэргээх түүхэн үйл явцын эхний алхамыг хийлээ" гэсэн байна.

 

Уг хуулийн төслийг эсэргүүцэгч 20 мянга орчим хүн даваа гаргийн өглөөнөөс хойш Кнессетийн өмнө цугларчээ. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд ус шүршигч ашигласан байна. Санал хураалт эхлэх мөчид 19 хүнийг баривчилжээ. 

 

Тус улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа бөгөөд зарим бүс нутагт жагсагчид хурдны зам руу гарч, замын хөдөлгөөнийг хаахыг оролдсон байна. Даваа гаргийн оройн цагдаа нар нийт 40 хүнийг баривчилсан байна хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (185.17.14.116)

    2023-07-27

    Цэвэр цусны Монголчууд цагаан Америкчуудаас бусад гадаадынхныг авч хэлэлцдэггүй юм. Даанч тэр цагаан Америкчуудын хувьд Монголчууд бол жагсаалтынх нь хамгийн сүүлд байдаг гуйлгачин, халтар, мангар, аймшгийн дүр төрхтэй хүмүүс юм.