Нигерийн цэргүүд төрийн эргэлт хийжээ

НИАМЕЙ. /ВВС/. Баруун Африкийн Нигер улсын цэргүүд төрийн эргэлт хийснээ үндэсний телевизээр лхагва гарагт зарлажээ.

 

Тэд Үндсэн хуулийг хүчингүй болгож, бүх байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, улсын хилийг хаасан гэдгээ мэдэгдсэн байна.

 

Нигерийн Ерөнхийлөгч Мохамед Базоумыг хамгаалалтын албаных нь цэргүүд лхагва гаргийн өглөөнөөс хойш хорьжээ. 2021 онд ардчилсан сонгуулиар сонгогдсон Ерөнхийлөгч М.Базоум нь Франц болон барууны бусад улсуудын ойрын холбоотон юм.

 

Хурандаа Амаду Абдрамане лхагва гарагт телевизээр мэдэгдэл хийх үеэрээ “Бид батлан ​​хамгаалахын хүчнийхэн, аюулгүй байдлын албаныхан... та бүхний мэддэг дэглэмийг эцэслэх шийдвэр гаргалаа. Энэ нь аюулгүй байдлын нөхцөл байдал улам дордож, эдийн засаг, нийгмийн засаглал тааруу байгаатай холбоотой” гэж мэдэгджээ.

Нигер улсад "Аль-Каида" болон "Лалын улс"  бүлэглэлтэй холбоотон зэвсэгт бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Францын колони байсан Нигер улсад 1960 онд тусгаар тогтносноос нь хойш дөрвөн удаа төрийн эргэлт болжээ хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)