Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хөрсний ус зайлуулах шугам угсарлаа

Авто зам, явган хүний замын зорчих хэсэг усанд автсан байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар усыг соруулж, арга хэмжээ авлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээний өргөн чөлөө буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд хуримтлагдсан борооны усыг соруулж, борооны болон хөрсний ус зайлуулах 1838 метр шугамыг угсраад байна.

Түүнчлэн ган болон хуванцар хоолой бүхий 180 м шугам, ус хүлээн авах шүүрт худаг, үзлэгийн худгийг тус тус хийж, цаашид ус тогтохгүй байх нөхцөлийг бүрлүүллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Энэ (66.181.189.104)

    2023-07-28

    Жилийн өмнө хийсэн биддээ