"Brent” газрын тосны үнэ 84 ам.доллар давж өсжээ

ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE” биржийн пүрэв гаргийн арилжааны явцад 10 дугаар сард нийлүүлэх “Brent” маркийн  газрын тосны фьючерс хэлцлийн үнэ дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс хойш анх удаа 84 ам.доллароос давсан байна. 

 

Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” нефтийн үнэ нэг торх нь 84.04 ам.долларт хүрч, 1.31 хувиар өссөн ч эргээд бага зэрэг буурч, 83.79 ам.доллар болжээ. Есдүгээр сард нийлүүлэх “WTI” маркийн газрын тосны гэрээний үнэ нэг торх нь 0.16 хувиар өсөж 79.83 ам.доллароор арилжаалагдсан байна.

 

“Bank of America” банкны урьдчилсан таамаглалаар, энэ онд нэг торх “Brent” маркийн газрын тосны үнэ дунджаар 100 ам.доллар болж өснө. Долоо хоногийн өмнө энэ сортын газрын тосны үнэ дөрөвдүгээр сарын сүүлчээс хойш анх удаа нэг торх нь 81 ам.доллар давж байв. 

 

АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сан бодлогоо улам чангатгаснаас үүдэн ам.долларын ханш суларч байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ ийнхүү өссөн байна. Өчигдөр буюу 7 дугаар сарын 26-ны өдөр ХНС бодлогын хүүгээ 5.25-5.50 хувь болгон нэмэгдүүлжээ.

 

Түүнчлэн “ОПЕК+” бүлгийн орнуудын нийлүүлэлт буурч, эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор дэлхийн зах зээлд шатахууны хомсдол нэмэгдэж байгаа нь газрын тосны үнийн өсөлтөд нөлөөлж байна хэмээн Монцамэ агентлаг мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (185.17.14.116)

    2023-08-02

    Монголчууд аа, хямралд бэлтгэлтэй байгаарай! Амьдрал улам доройтохнээ!

  • (185.17.14.116)

    2023-08-02

    Монгодчууд аа, хямралд бэлтгэлтэй байгаарай! Амьдрал улам доройтохнээ!