Төрийн тэргүүнүүдээ гутаах нь монгол төрийг гутаан доромжлохтой ижил

Завхан аймгийн 100 жилийн ойн нээлтийн ёслолд тус аймгийн уугуул Монгол Улсын Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, Нацагийн Багабанди нар уригдан оролцож , наадамчин олонд баярын мэндчилгээ дэвшүүлсэн. Завхан нутгийн ард түмэн хутагт хувилгаадаасаа гадна Монгол Улсын анхны хоёр Ерөнхийлөгчийг төрүүлсэн гэдгээрээ бахархдаг. Энэ бол арга байхгүй төр түмний бахархал мөн. Харин нийтийн сүлжээнд хоёр Ерөнхийлөгчийн нээлтийн ёслолд оролцож байгаа зураг хөргийг тавиад хэн хүнгүй элдэв дээдээр доромжилж, эрээ цээргүйгээр бах таваа ханган дайрцгаалаа.

“Улсаа худалдсан увайгүй хоёрыг яах гэж ингэж өргөмжилнө вэ. Аймгийнхаа ойг гутаалаа” гээд л шуугичихсан. Хөндлөнгийн хүн бол “улсаа зараад идчихсэн аюултай хүмүүс юм байна” гэж бодохоор. Бүр тэгж сэжиглэхээр тал бүрээс нь улайран дайрцгаалаа. Төрийн тэргүүн байсан хүмүүс рүүгээ ингэж нус шүлсээ үсчүүлэн, бүдүүлгээр дайрч доромжилсон нь зөвхөн энэ удаад ч биш. Ерөөсөө монголчууд бид төрөө зүхэж, төр рүүгээ нулимж, төрийг удирдаж байсан хүмүүсээ бараг нохойноос дорд үзэж, тэднээс болж л ядуу гуйлгачин амьдарч байгаа мэт бүр нэг заналтайгаар үзэн яддаг.

Хэдэн жилийн өмнө наадмаар бас яалаа. Н.Багабандийг алтан бүс бүсэллээ гээд баахан зүхэцгээсэн. “Монголын баялгийг ганцаараа гударч байна. Оюу толгойгоос хэдэн зуун сая долларын цалин авч, бараг л Оюу толгойг ганцаараа идэж байна, ямар ханаж цаддаггүй юм бэ” гээд л сүйд болцгоож байсан. Ингэж бид монгол төрийг удирдаж ирсэн, Монгол Улсын бэлгэ тэмдэг болсон эрхэм хүмүүсээ шавар шавхайтай хутгаж, нэр төрийг нь гутаан доромжилж байгаа нь эмгэнэлтэй.

Төр төмбөгөр ёс ёмбогор гэж үг бий. Төрийн тэргүүн байсан хүмүүсийг гутаана гэдэг нь монгол төрөө гутааж байна гэсэн үг.

Монголчууд бид өөрсдөө төрт ёсоо эрхэмлэн хүндэтгэхгүй юм бол өөр хэн тэгээд энэ улс гэрийг, энэ төрийг чинь хүндэтгэн дээдэлж, хайрлан хамгаалах юм бэ П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гээд энэ хүмүүс сайн ч бай муу ч бай, ямар ч гэсэн Монгол Улсыг удирдаж ирсэн түүхэн хүмүүс. Муу ч сайн ч эдгээр хүмүүсийг монголчууд бид өөрсдөө л сонгож, төр засгаа удирдуулсан. Тэд гадны тавиул лав биш. Бидний өөрсдийн маань итгэл хүлээлгэн сонгож монгол төрийн тамгыг бариулсан хүмүүс.

Тэгэхээр бид өөрсдөө сонгочихоод эцэс сүүлд нь элдэв дээдээр харааж зүхэж дайрч давшлах нь утгагүй. П.Очирбат бол 1990-1992 он хүртэл БНМАУ-ын Ерөнхийлөгч, 1992-1993 онд шинэ Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч, 1993-1997 онд мөн Ерөнхийлөгчийн албыг хашсан ийм хүн. Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ- ын Тэргүүлэгчдийн дарга, Ерөнхийлөгчөөр сонгогдон хүчин зүтгэхдээ шинэ Үндсэн хуулийг боловсруулан батлуулах, эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, гадаад бодлогыг нээлттэй болгох талаар их зүйл хийсэн гэж үнэлэгддэг.

Мөн “ Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулж, богино хугацааны дотор АНУ-ын хоёр ерөнхийлөгчтэй гурван ч удаа уулзаж Монгол Америкийн харилцааны зарчмыг дэлхий нийтэд зарлан тунхагласан зэрэг улс

орны хувь заяатай холбоотой олон түүхэн шийдвэрийн эзэн гэгддэг. Зөвлөлтөөс асуулгүй монголчууд өөрсдөө сонгосон анхны Ерөнхийлөгч, төрийн тэргүүн. Энэ утгаараа улс төрийн тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар сэргээж эхэлсний билгэдэл нь Пунсалмаагийн Очирбат мөн гэж төр нийгмийн зүтгэлтнүүд үздэг. Төр эрхэмсэг байх утга ёсны бэлгэдэл болсон эрхэм дээд хүмүүсээ бид харийн дайсан мэт үзэн ядах болсон нь харамсалтай.

Гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаярыг оймстой хөлийг нь гозолзуулан хүчээр баривчлан шоронд хорьж, яаж гутааж доромжилсон билээ. Н.Энхбаяр гэдэг хувь хүний асуудал биш Ерөнхий сайд, УИХ-ын дарга , Ерөнхийлөгч байсан хүний асуудал тэгэхэд яригдсан. Тухайн үед “Өдрийн сонин” “Хууль шүүхийнхэн минь дээ, Энхбаярыгаа одоо болно оо. Цагийн юм цагтаа гэдэг. Бүх зүйл өнгөрсөн хойно ингэж тамлаж байгаа нь

дэндүү буруу жишиг тогтоож байна. Энэ бол Монголын хууль хийгээд ёс суртахуунд асар хорлонтой зүйл” гэж бичиж, уг асуудлыг хөндөж байсан.

Гол нь төрийн тэргүүн байсан хүмүүсийг ингэж гутааж, нэр төрийг нь шороотой хутгах нь төр ариун байх ёсонд муугаар нөлөөлж байна. Хэрвээ ийм ёс зүйгүй жишиг тогтвол улс орны ирээдүйд асар хорлонтой гэдгийг сануулж байсан юм. Тэгвэл сүүлийн үед энэ байдал улам даамжирч, төрийг удирдаж байсан эрхмүүдээ улам бүр үзэхээ байж, үгийн муугаар хэлэх болсон нь сайны ёр биш. Мэдээж төрийг удирдсан хүн алдаа оноотой байж таарна. Улс орноо нийгэм эдийн засгийн өөр түвшинд хүргэх боломж бололцоо дахиад байсан байж болно. Түүнийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй байж болно. Гэхдээ тухайн хүний Монголын түүхэнд байгуулсан ямарваа нэгэн гавьяаг үгүйсгэж болохгүй.

Алдаа оноотой ч гэсэн монгол төрийг удирдаж, төрийн хар хайрцаг ны бодлогыг зангидаж байсан, НҮБ-ын индрээс улсаа төлөөлж үг хэлж байсан, гадаад оронд Монгол гэх итгэл үнэмшлийг төрүүлж байсных нь төлөө бид үе үеийн төрийн тэргүүнүүдээ хүндэтгэх ёстой. Үндсэндээ Монгол Улс оршин тогтнохуйн бэлгэ тэмдэг нь байсан гэдэг үүднээс хариуцлагатай, ёс төртэй хандах учиртай. Дэлхийн соёлт улс орнууд төрөө эрхэмлэх чанар гэдгийг ёс жаяг мэт баримталдаг. Төр эрхэмсэг орших нь улс орны мөнхийн баталгаа гэж тэд үздэг. Яг ийм ойлголтоор төр засгаа тэргүүлж ирсэн, өөрсдийг нь төр гэж харж, биширдэг хүмүүсээ эрхэмлэдэг байна.

Д.Батболд

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • Зочин (192.82.88.20)

    2023-08-03

    Улсаа самарсан болохоор хүмүүс дургүй байгаам , олигтой байсан бол толгой дээрээ зална шүү .

  • Зочин (202.9.46.24)

    2023-08-02

    Оюунтолгойн луйврын гэрээнд гарын үсэг зурсан хоёр урвагчийг доромжилсон ч яадаг юм.

  • 059 (64.119.29.144)

    2023-08-02

    Unen yumiig yaltaiv...khogiin khovdog ulunguud l biz dee...uursdiin shunal khovdog ulun zangaasaa ted ichikhgui bhad bid umnuus ni icheed yadag yum...

  • (185.17.14.116)

    2023-08-01

    Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхий сайд байдаг. Америкчууд Монгол Улсын дотор үймээн дэгдээх гэж Монгол улсын Ерөнхийлөгчийг сурталчлаад байдаг. Танай сонин чинь одоо АНУ-аас хахууль аваад байна уу?

  • Зочин (103.254.123.56)

    2023-08-01

    Улс эх орны төлөа яг юу хийсийн болоо. Өөрсдөө л хөлжөө биз дээ

  • (66.181.161.113)

    2023-08-01

    Naad 2 chini uls eh ornoo uls shig ard tumnee ard tumen shig udirdaad hugjuuleed awaad yawj chadsan bol ard tumen tolgoi deeree urguud tahih blaa. Odoo bol naad 2 chini ymarch ner hund gej bhgui zugeer l ulan doorhi shawar

  • Зочин (64.119.23.74)

    2023-08-01

    Цэдэнбал даргаа эдгээр хүмүүс ч үүнээс доор гутаан доромжилж хүний нутагт цөлж хамаг одон тэмдэгийг нь хурааж бах таваа хангасан бөлгөө

  • Зочин (66.181.186.9)

    2023-08-01

    Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ! Төрийн тэргүүд шиг төрийн тэргүүнүүд байсан бол энэ байтугай л хүндлүүлэх байсан даа! Жинхэнэ үеийн үед хүндлэл хүртэх гавьяатай тэргүүнүүд чинь Чойбалсан Цэдэнбал нар ! Эд тэдний дэргэд нохойн баас!

  • Барс (192.82.89.79)

    2023-08-01

    Базаад хариулхад ард түмэнийхээ итгэлрүү нулимаж төмбөгөр төрөө хонхойтол идэж Монгол төрийн хүндийг нь шороон дээр унагасан хүн хогнууд.

  • Зочин (202.126.88.74)

    2023-08-01

    Ард Түмэн дүнгээ тавьж байна. Буруу юм уу ?

  • (66.181.161.252)

    2023-08-01

    Багахан шиг долоогоорой

  • (66.181.180.151)

    2023-08-01

    Очирбат, Багабанди 2 хулгайчтай Энхбаярыг хамтатгаад хэрэггуй дээ, Энхбаяр Монголын ард тумний хайртай хуу нь, Харин наад 2 чинь Бол бузрын дээд бузрууд шуу

    2023-08-01

    Naad 2 chini uls eh ornoo uls shig ard tumnee ard tumen shig udirdaad hugjuuleed awaad yawj chadsan bol ard tumen tolgoi deeree urguud tahih blaa. Odoo bol naad 2 chini ymarch ner hund gej bhgui zugeer l ulan doorhi shawar