Нийтийн эзэмшлийн талбайн шарилж, лууль устгах ажил өнөөдрөөс эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны наймдугаар сарын 1-ний А/270 тоот тушаалын хүрээнд УБЗАА-наас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран нийтийн эзэмшлийн талбайн шарилж, лууль устгах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ.

Цэвэрлэгээнд 200 хүн оролцож байгаа бөгөөд нийслэлийн төвийн зургаан дүүргийн 24 байршил дахь 893,500 ам метр талбайг цэвэрлэх юм. УБЗАА-наас мэргэжлийн байгууллагын зөвлөмж, заавар, хамгаалалтын хувцас, багаж хэрэгслээр хангах бөгөөд нэг сарын хугацаанд ажлын найман цагаар ажиллана.

Жил бүр шарилж устгалын ажлыг хоёр удаагийн давтамжтай зохион байгуулдаг. Эхний шарилж устгалыг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 25-ны хооронд зохион байгуулсан бол хоёр дахь удаагийн устгалыг өнөөдрөөс эхлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)