Төрийн банк хувийн сууцаа дулаалах 3 хувийн хүүтэй хүүтэй ногоон зээл олгож байна

Төрийн банк нь “Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк” байх зорилтынхоо хүрээнд харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, дундаж давхаргыг дэмжих, иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх банкны цогц хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлсээр байна.

Дээрх ажлын хүрээнд Төрийн банк Европын Холбооны Свич Эшиа II хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан шийдэл-2” төслийн хүрээнд Жерес олон улсын төрийн бус байгууллага болон Монголын ногоон санхүүгийн корпорацитай хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулсанаар хувийн сууцны эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлж, түлшний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой юм.

Төрийн банк нь “Дулаан шийдэл-2” төсөлтэй хамтран ажилласнаар эрчим хүчний хэмнэлт бий болгох хувийн сууцаа дулаалах шийдлүүдийг хэрэгжүүлэх, айл өрхүүдийг байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй ногоон зээлд хамруулах боломжоор хангаж өгч байгаа юм.

 

ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИГЧ ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ ТӨРИЙН БАНК

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)