Нидерландын "Нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэл"-д Төрийн банк гишүүнээр элсэн орлоо
- 2023-06-30
- Сурталчилгаа
- 0
Partnership for Carbon Accounting Financials (PCAF) буюу Бүртгэлийн санхүүгийн түншлэл нь зээл, хөрөнгө оруулалттай холбоотой хүлэмжийн хийн ялгаруулалтыг үнэлж, ил тод болгох нэгдсэн арга барилыг боловсруулж хэрэгжүүлэхээр хамтран ажилладаг дэлхийн хэмжээний түншлэлийн байгууллага билээ. PCAF нь 2015 оноос эхлэн ил тод хариуцлагатай байдлыг бий болгож санхүүгийн байгууллагуудад зориулан хүлэмжийн хийн нягтлан бодох бүртгэлийн дэлхийн хэмжээний нэгдсэн стандартыг боловсруулсан глобал түншлэл юм.
Төрийн банк нь Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтынхоо хүрээнд Нидерландын нүүрстөрөгчийн нягтлан бодох бүртгэлийн санхүүгийн түншлэлд (PCAF) Монгол Улсаас 5 дах гишүүн болж элсэн орсон бөгөөд зээл, санхүүжилтдээ хүлэмжийн хийн ялгарлыг олон улсын аргачлалын дагуу тооцож, тайлагнахаар зорин ажиллаж байна. Ингэснээр оролцогч талуудад ил тод байдлыг бий болгох, уур амьсгалтай холбоотой шилжилтийн эрсдэлийг удирдах, уур амьсгалд ээлтэй санхүүгийн бүтээгдэхүүн хөгжүүлэх болон санхүүгийн урсгалыг Парисын хэлэлцээртэй уялдуулах чухал ач холбогдолтой юм.
Өдгөө дэлхийн өнцөг булан бүрээс нийт 63 орны 400 гаруй санхүүгийн байгууллагууд гишүүнээр элсэн, үйл ажиллагаа нь тэлсэн байна.
ТӨРИЙН БАНК
Сэтгэгдэл (0)