Украин: ОХУ-ыг үр тарианы гэрээнд эргүүлэн оруулж чадах хүн бол Р. Эрдоган

КИЕВ. /Anadolu/. Зөвхөн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган л ОХУ-ыг Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад эргүүлэн оруулж чадна гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгджээ.

“Манай улс Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг эргүүлэн оруулах асуудлаар Р.Эрдогантай хамтран ажиллаж байгаа бөгөөд Р.Эрдоган ч мөн Украины Ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж байна. Энэ бол нийтлэг ашиг сонирхлыг тусгаж буй асуудал. Р.Эрдоган бол В.Путинийг гэрээнд буцаан оруулж чадах цорын ганц хүн” гэж Д.Кулеба “Ukrinform” агентлагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Долоодугаар сарын 17-ны өдөр Оросын тал "Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээнд тусгасан тус улстай холбоотой нөхцөлүүд хэрэгжихгүй байгаа"-г мэдэгдээд, уг гэрээнд оролцохоо түр зогсоосон байна. Өнгөрсөн оны долоодугаар сард Истанбул хотноо Турк, НҮБ, Орос, Украины байгуулсан уг гэрээ нь Украины боомтуудаас үр тарианы экспортыг үргэлжлүүлэх зорилготой юм. Туркийн тал "Барууны орнууд Оросын талаас гаргаж буй гомдлуудыг барагдуулах тал дээр ажиллах нь зүйтэй" гэдгийг мэдэгдээд, Орос улс гэрээнд эргэн нэгдэнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ хэмээн Монцамэ агентлаг дамжууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)