Тендерт оролцохыг урьж байна

Огноо: 2023 оны 08 сарын 10

Зээлийн дугаар ба нэр: EIB FI83873: “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр - 2

”Гэрээний дугаар ба нэр: BKHS: Баянхошуу дэд төвд баригдах “Плаза”-н барилга угсралтын ажил

Тендер хүлээн авах эцсийн хугацаа: 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 15:00 цаг /Улаанбаатарын цагаар/

  1. Монгол улсын Засгийн газар Европын Хөрөнгө Оруулалтын Банк (цаашид “ЕХОБ” гэх)-наас “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр-2”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендерийн шалгаруулалт нь ЕХОБ-ны эрх бүхий орны харьяат тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь (Цаашид “Захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос BKHS:Баянхошуу дэд төвд баригдах “Плаза”-н барилга угсралтын ажил (цаашид “ажил” гэх) барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Гэрээний дугаар, нэр

Ажлын тодорхойлолт

BKHS: Баянхошуу дэд төвд баригдах “Плаза”-н барилга угсралтын ажил

Энэхүү ажлын хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянхошуу “Плаза”-н тохижилтын ажлыг 1.4 га газарт хийхээр төлөвлөсөн.

Тохижилтын ажил нь олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, чөлөөт цагаа өнгөрөөхөд таатай орчин бүрдүүлэх зорилготой.

-       0.5 га байгалийн боржин чулуу бүхий төв талбай,

-       Саравч,

-       50 автомашины зогсоол,

-       Ногоон байгууламж, мод бут,

-       Нийтийн бие засах газар,

-       Орчин үеийн шаардлагад нийцсэн тамхины цэг,

-       Орчны аюулгүй байдлыг хангах өнгө үзэмж сайтай гадна гэрэлтүүлэг,

Нэгдсэн камержуулалтын системээр орчны аюулгүй байдлыг хангана.

  1. Энэхүү тендерийн шалгаруулалтыг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.
  2. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:
    1. i) 10,000 м.кв-с багагүй талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнг дагалдах инженерийн шугам сүлжээний хамт иж бүрнээр гүйцэтгэн байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн туршлагатай байх; (ii) 1,000 м.кв-с багагүй талбай бүхий гадна авто зогсоолын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн туршлагатай байх
    2. Санхүүгийн чадавхын одоогийн байдлыг харуулах зорилгоор сүүлийн 4 жилийн (2019, 2020, 2021, 2022 онуудын) аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайланг илгээнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцно. Энэхүү зөрүү нь аль нэг 3 жилд эерэг буюу ашигтай байвал зохино;
    3. Сүүлийн 4 жилд (2019, 2020, 2021, 2022 онуудад) хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 2.7 тэрбум төгрөг байна;
    4. САНХ-4 маягтад тусгагдсан санхүүгийн эх үүсвэрт тавигдах шаардлагыг хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгө, зээлийн шугам эсхүл бусад санхүүжилтийн эх үүсвэрийг (гэрээний урьдчилгаа төлбөр үүнд хамаарахгүй) олж авах эрхтэй, эсхүл авах боломжтой гэдгээ илтгэн мэдээлэх шаардлагатай. Шаардлага хангахуйц түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн доод хэмжээ 660 сая төгрөг байна;
    5. Сүүлийн 4 жилд (2019, 2020, 2021, 2022 онуудад) амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 1.6 тэрбум төгрөгөөс доошгүй байх;
    6. Эрх бүхий байгууллагуудаас олгосон, хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Үүнд:

Барилга, хот байгуулалтын яамны:

  • БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;
  • БА-7.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил;

Зам, тээврийн хөгжлийн яамны:

  • 2.8.2.6 Авто машины зогсоол, талбайн тохижилтын ажил хийх

 Эрчим хүчний яамны: 

  • ТЗ-2.1 0.4-15кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулгын ажил үйлчилгээ

Хэрэв Гүйцэтгэгч нь Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 217 дугаар тушаалаас өмнөх ажлуудын төрлөөр хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшиж буй бол Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Аргачлал батлах тухай 33 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар дүйцүүлнэ. Тухайн тусгай зөвшөөрлийг гэрчилгээнд заасан хугацаанд хүчинтэй байхаар тооцно.

Гадаадын тендерт оролцогчдоос дээрх тусгай зөвшөөрлийг шаардахгүй болно. Гадаадын тендерт оролцогч нь дээр заасан, хүчинтэй тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой (i) түншлэлийн гишүүн, эсвэл (ii) туслан гүйцэтгэгчийн хэлбэрээр нэгдэж болно.

  1. Сонирхсон тендерт оролцогч нь procurement@ub-subcenter.mn цахим хаягт хандан бичгээр хүсэлт гаргаж, 350,000.00 төгрөгтэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг төлж, баримтын хамт илгээснээр тендерийн баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авна. Төлбөрийг дараах дансанд шилжүүлнэ.
For foreign transfers: Дотоод шилжүүлэг:

Account Name: Ministry of Finance of Mongolia

Details of payment: 100900011946

Bank Account No: 340101868003

Bank Name: State Bank of Mongolia,

Bank Address: Ulaanbaatar, Mongolia

SWIFT Code: STBMMNUB

Correspondent bank: Kookmin Bank

SWIFT Code: CZNBKRSE

Account No (USD): 7968USD019

Дансны нэр:УБХГХХ,ХОДХТөс 1 MON-3099 урсгал

Банкны хаяг: Төрийн сан, (MNT): 100900011946

  1. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.
Холбоо барих хаяг:

Улаанбаатар хотын Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр

Соёлын төв өргөө-14141, 404 тоот өрөө

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо

Амарын гудамж-2, Улаанбаатар хот 14200, Moнгол Улс

Утас: +976 70003099
Цахим шуудан: procurement@ub-subcenter.mn  
  1. Тендерийг дээр дурдсан хаягаар:
  • Тендер хүлээн авах эцсийн хугацаа болох 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 15:00 цагаас /Улаанбаатарын цагаар/ өмнө,
  • Тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.

Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 09 сарын 12-ны өдрийн 15:05 цагт тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)