Ойн хөнөөлт шавжтай авиа микробиологийн аргаар тэмцэх ажил 91,6 хувийн гүйцэтгэлтэй байна
- 2023-08-15
- Байгаль орчин
- 0
Энэ оны буюу 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар авиа микробиологийн аргаар Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр сумдын ойн санд 10000 га талбай, Улаанбаатар хотын Ногоон бүсэд 3000 га талбай, Богдхан-Уулын ДЦГ-ын ойн санд 3000 га талбай, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 3000 га талбай, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт сумдын ойн санд 21000 га талбай, Завхан аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Баянхайрхан, Баянтэс сумдын ойн санд 20,000га талбай, Архангай аймгийн Хотонт суманд 8000 га, Булган 9000 га, Төвшрүүлэх суманд 2400 га, Цэнхэр сумын ой санд 20600 га талбай 40,000 га талбайд тэмцлийн ажлыг 100 хувь гүйцэтгээд байна.
Тэмцлийн ажлыг гүйцэтгэж буй аж ахуй нэгж, баг бүрэлдэхүүн Өвөрхангай аймаг руу шилжиж Бат-Өлзийт сумын ойн санд 10,000 га талбайд тэмцлийн ажлыг мөн 100 хувь гүйцэтгээд байна. Цаашид тус аймгийн Хужирт, Хархорин сумдын ойн санд тус бүр 5000 га талбайд нийтдээ 10000 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэх юм. Авиа микробиологийн аргаар буюу онгоцоор 2023 онд нийт 120,000 га талбайд тэмцлийн ажил гүйцэтгэхээс өнөөдрийн байдлаар 110,000 га талбайд тэмцлийн ажлыг гүйцэтгэж, ажлын явж 91,6 хувийн гүйцэтгэлтэй байна.
Сэтгэгдэл (0)