Л.Оюун-Эрдэнэ: Отог гэж газар аваад орон сууц барьсан хүмүүсийг “гомдооно”
- 2023-08-16
- Улс төр
- 5
Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны 2023 оны хоёрдугаар хуралдаан уржигдар болов. Хуралдаанаар жуулчдад зориулсан ариун цэврийн байгууламж бүхий түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор, отоглох цэг байгуулах ажлын явц, тулгамдаж буй асуудал, өвлийн аялал жуулчлалын стратеги төлөвлөлт, гадаад зах зээлд чиглэсэн маркетинг, жуулчдын эрх ашгийг хангах утасны үйлчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд оролцож дээрх асуудлыг эцэслэн шийдвэрлэх, тооцоо судалгаа хийж танилцуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад хугацаат үүрэг даалгавар өгөв.
Мөн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгасан.
Түүнчлэн Ерөнхий сайд аялал жуулчлалын зориулалт бүхий газар олголттой холбоотой асуудлаар хатуухан үг хэлээд авсан. Тэрбээр “Газрын асуудлыг өмнөх асуудлууд шиг хөндөхөөс өөр аргагүй. Тэгж байж зөв гольдролдоо орно. Нийгэм өөрөө дүгнэлтээ хийнэ. Хийчихээд ч байна. Зайсангийн бүх газар отог нэртэй олгогдсон. Отгууд маань өндөр үнэтэй орон сууцны хорооллууд болсон. Бид нүдээ боогоод отог гэдэгт нь итгэхийг хүссээр явах уу. Эсвэл отог биш орон сууцны хороолол шүү дээ гээд цэгцлэх үү. Өөрсдийгөө ч, бусдыгаа ч хуурсаар байвал ирээдүйд бүр л том зовлон үлдээнэ. Тиймээс би зарим хүнийг гомдоосон ч нийтийн эрх ашгийн барих зарчим дээр зогсоно. Та бүхэн дэмжээрэй” гэсэн юм.
Т.САЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (5)
Зочин (202.55.191.194)
Нийтийн эрх ашиг сонирхол бол ганц компани, хэн нэгэн хүний эрх ашигаас дээгүүр шүү. Засаг , төр олон нийтийн эрх ашигийг хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй ингэж байж шудрага ёс тогтохыг санахтугай МИНИЙ МОНГОЛЫН АРД ИРГЭД АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ БОЛНО. ҮХ-с
Зочин (202.55.191.194)
Ус орсон грашнууд одооч ашиглалтанд ороогүй байна гэртээ орж чадахгүй л байна таньд энэ нөхүүд юу гэж танилцуулдаг бол, болсон гэж ярьдаг байхдаа S'Outlet's дэлгүүрээс ард иргэдийг хохиролоо нэхэмжлэхийг уриалж байна.
Зочин (202.55.191.194)
Голын урсгалыг боогоод барьсан S'Outlet's гэж сэндивчин барилгыг одоохон буулгахгүй бол дахиад тэр хавын барилгын граш усаар дүүрхэд бэлэн байна сая жаахан борооноор бас ус орлоо Ганц ерөнхий сайд нь яриад байдаг энэ хотын дарга гэж нэг мануухай юу хийж байна. S'Outlet's гэж гутлын барилгыг буулгаж байж голын урсгал хэвэндээ орно шүү дээ үүнийг буулгах зайлуулах арга хэмжээг Хотын дарга Сумьяабазарт та нэг үүрэг болгоод өгөөч
Зочин (202.55.191.194)
Голын голидоргыг өөрчлөөд барьсан барилгуудыг буулгаж голын урсгалыг хэвийн болгохгүй бол ахиухан бороо орохоор л нэг хэсэг иргэд хохирдог байж болохгүй орон сууцыг хүлээн авч байгаа ажлын комисст арга хэмжээг тооцох хэрэгтэй газрын зөвшөөрөл олгосон эрхэмүүд ч гэсэн хариуцлага ярихгүй бол энэ асуудал тасрахгүй шүү сайдаа. Тэр сэлбгийн голын урсгалыг боож байгаад гутлын дэлгүүр барьсан S'Outlet's дэлгүүрийг одоохон буулгаж голын голирдолыг хэвийн болгох хэрэгтэй дэлгүүрийг барих газрыг олгоод хүмүүст учруулсан хохрилыг гаргуулах хэрэгтэй
Зочин (202.55.191.194)
Ах нь 2 гараа өргөөд дэмжинэ. Иймэрхүү ард иргэдээ доромжилсон асуудлыг тэр дор нь шийдвэрлэж байвал цаашдаа эмх замбараагүй асуудалууд зогсох болно.
Хоосон байна
Хоосон байна