Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяны эхний урамшууллын эзэд тодорлоо

Төрийн банк  2021 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч” банк байх зорилтын хүрээнд харилцагчидадаа санхүүгээ зөв удирдах, хуримтлалтай болох хэвшлийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж ирсэн. 

Мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны гуравдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяныг Төрийн банк дахин зарласан бөгөөд  2023 оны 7 дугаар сарын 01-нээс  ирэх 9 дүгээр сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Аяны хүрээнд 7 дугаар сард Төрийн банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг /түүнтэй тэнцэх вальютын орлого/ хийсэн харилцагчдын дундаас таван харилцагч тодорч 200,000- 1,500,000 төгрөгийн хадгаламжийн эзэн боллоо.

 “Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд оролцсоноор ТАВАН сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой тул харилцагч та Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд нэгдэж, өөртөө, гэр бүлдээ, бяцхан үрсийнхээ ирээдүйд хуримтлал үүсгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.

 

Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)