Л.Оюун-эрдэнэ: Би яагаад Валиеваг үзэн ядах ёстой гэж?
- 2023-08-21
- Улс төр
- 32
Зунжин үргэлжилсэн наадам татрав. Улс төр ч, ажил ч буцалдаг намрын "халуун" өдрүүд эхэллээ.
Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ зуны их найр наадмын дундуур, наймдугаар сарын эхний тав хоногт АНУ-д хийсэн айлчлал дотоод, гадаадын анхаарлыг багагүй татсан. Одоо ч хэвээр байна.
Манайхан яахав, Засгийн газрын хуралдаан дээр нь яригдсанчлан Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогод чухал байр суурь эзэлдэг АНУ-тай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бататгах, хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах, АНУ-аас хөрөнгө оруулалт татах, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, шинэ салбарт хамтын ажиллагааг эхлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон.
Айлчлалын дүнгээр “Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн тухай Хамтарсан мэдэгдэл” гаргасан. Энэ айлчлалын хүрээнд байгуулсан санамж бичиг, шийдвэрлэсэн асуудлуудыг шуурхай ажил хэрэг болгохыг Ерөнхий сайд холбогдох салбарын сайд нарт үүрэг болгожээ.
Мөн Ерөнхий сайдын айлчлалын үр дүнг удахгүй ҮАБЗ-өөр хэлэлцэнэ.
Хамгийн гол нь ковид, дайны улмаас дэлхийн эдийн засаг, геополитикт өөрчлөлт явагдаж буй энэ цаг үед Ерөнхий сайд АНУ-д айлчилсан нь олон улсын анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ-ын дундах "жижигхэн" Монгол Улсын Ерөнхий сайдын байр суурийг гадаад ертөнц нэлээд сонирхжээ.
Ер нь бол Л.Оюун-Эрдэнэ АНУ-д очоод ОХУ, БНХАУ-ын талаар юу гэж ярьсан нь бидэнд ч сонирхолтой, хамаатай юм. Айлчлалын үеэрх уулзалтууд дээр ч Ерөнхий сайдын энэ талаарх байр сууриуд яригдаж, энэ хэрээр түүний олон улсын нэр хүнд нэлээд өссөнийг зориуд хэлэх хэрэгтэй.
Тодруулж хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Washington Post" болон бусад олон хэвлэлд ярилцлага өгсөн. Тэгэхдээ хоёр хөршийн талаарх байр суурь болон геополитикийн асуудлаар тун "өвөрмөц" хариултыг өгсөн байна.
Тэрбээр БНХАУ, АНУ-ын талаар "Хоёр том гүрний дунд хүйтэн дайн үүсвэл дэлхийн эдийн засагт урт хугацаанд хохирол авчирна. Тийм шинэ хүйтэн дайн өмнөхөөс хүнд болно. Тиймээс эцэг эх салахад хүүхэд хүнд байдалд ордог шиг шахалтад бусад улс орныг оруулж болохгүй" гэсэн юм.
Мөн ОХУ-ын тухайд "Дайнд энгийн бизнесмэн, энгийн иргэдийг гадуурхахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Би яасан гэж уран гулгагч Валиеваг үзэн ядах ёстой гэж. Тэр охин яагаад дайны буруутан болох ёстой юм бэ. Ковидоор ази хүмүүс бүхэлдээ буруудсаныг ч би ойлгоогүй. Үүн дээр тэнцвэртэй хандахгүй бол дайн улам сунжрах болно" гэв. Хятадад айлчлах үеэр яригдсан X Богдын асуудлаар хэлэхдээ "Богд бол манай дотоод асуудал, харин Төвд бол БНХАУ-ын дотоод асуудал юм" гэсэн.
Түүнчлэн "Ер нь Монгол Улс дотоод хэрэгтээ аль ч улсыг оруулахгүй. Яагаад гэвэл бид ардчилсан тогтолцоотой. Засаглалын хувьд хоёр хөршөөсөө ялгаатай. Тийм боловч бидний сонгосон хөгжлийн зам, манай улсын иргэдийн сонгосон засаглалын хэлбэрийг хоёр хөрш хэзээ ч шүүмжилж байгаагүй" гэж хариулсан юм.
Дашрамд хэлэхэд, энэ айлчлалаар ч, "Welcome to Mongolia" арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулсан. Энэ уриан дор Монголдоо Эдийн засгийн форумыг зохион байгуулсан. Нийт 2000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгчид Монголд ирсэн. Бас CNN, "Financial Times", "Washington Post" зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл дамжуулсан.
Агаарын тээврийн либералчлалын бодлогын үр дүнд 2023 онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломж бүрдсэн төдийгүй долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш нийт 32 мянган хүн тээвэрлэсний ихэнх нь гадаадын жуулчид байгаа гэсэн статистик байна. Манай ДНБ эхний хагаст +6.4-тэй гарч, инфляци долдугаар сард 9.2 болж, нэг оронтой тоонд багтлаа. Үүгээрээ бүс нутагтаа тэргүүлэв.
Товчлоод хэлэхэд, Монгол Улс ингэж олон улсын анхаарлын төвд орж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд ч богино хугацаанд гадаад талдаа танигдаж байна. Ийм тохиолдол урьд нь бидэнд ирж байсангүй билээ.
Б.БУЛАГ
Сэтгэгдэл (32)
Зочин (202.126.89.78)
Хүнийг дандаа доош хийдэг хүмүүс өөрсдөө юү хийж гийгүүлсэн юм бэ?
зочин (59.153.115.139)
Хариулт оновчтой зөв гэж бодлоо.
Зочин (202.9.40.219)
Хариулт оновчтой сайн болжээ баяр хүргье
(66.181.160.47)
пээ бузрын пялдага битгий олон долоон юм онхолд
(66.181.160.47)
күээ нээрээ данх маань харвардад номын дуу сонссон хэргээ ингэж нэг гаргах гэж
Зочин (202.126.88.166)
Чиний эргүү толгой ойлгохгүй л дээ
jcj (66.181.160.76)
Манай данх өөрийгөө магтуулж бнаа, кк.
иргэн (59.153.113.119)
муу данх ч гэх шиг өөрөө төгс юм уу
гоё л хэлж (202.55.188.33)
төвд хятадын асуудал богд бол бидний асуудал гоё л хэлж . манай муу данх яахав.дээ хөөрхий
зочин (202.70.47.137)
Бахархаж бна… их зөв хариулт
Зочин (202.9.46.49)
Гадаад бодлогоор монголын ард түмний хүсэл сонирхолд нийцсэн зөв хариулт өгсөнд ерөнхий сайдад талархаж байна.Энэ тал дээрээ зөв хүн гэдгээ харуулж чадлаа.Дотоодын бодлогоо зөв гаргаж ирж тавьдагч ам ажил алд дэлэм зөрж байгаа шүү.Олон тэр бумын хэргүүдыг яагаад хаацайлж шүүхэд нөлөөлж чадахгүй байна.
Tumuruu (103.254.123.40)
Баяртай байна Баярлалаа
(103.57.95.178)
N1
ХУУЛЬЧ (202.9.47.50)
САЙН АЖИЛЛАЖ ГЭХЭЭС ӨӨР ҮГ АЛГА .,,ИРЖ БАЙГАА ҮЕ ХОЙНО .
Ганцэцэг (139.5.218.198)
Ухаалаг хариулт хийсэн бна талархаж бна
(103.57.95.137)
Сайн хариултууд бна.шүү
(66.181.183.113)
Зөв хариулжээ
Irgen (49.0.135.140)
Saihan hariuljee.
(124.158.89.2)
Зөв шүү. Бид хэн нэг улс хүний дайсан биш, хоёр хөрштөөгөө муудах шаардлага байхгүй.
зочин (59.153.114.204)
Тас хийсэн хариулт өгч дээ.Ёстой гоё
(66.181.161.253)
Тийм шүү
(103.212.117.15)
uhaan muutai yumaa
(103.212.117.213)
Энэ үнэхээр шаг хийсэн залуу юм бн!! Ийм хүн бас ховор байдаг юм шүү!!
Зочин (202.126.89.77)
Чи атаархаж үхлээ юу. Ийм арчаагүй атаархагчдаас салсан цагт л улсын хөгжил ирнэ. Зөвийг нь зөвшөөрч сурах хэрэгтэй ш дээ.
(103.57.94.248)
Үнэн
me (202.179.2.250)
Чи юу
me (202.179.2.250)
Сулиарадагарай
Zochin (66.181.181.123)
Mash ih hudal hulgaig garguud ezenshsen jinhene zaluu ueiintsunh barigch kachigaar...yaj turd shurgaldagiin tod jushee dee? Ene danh...???
Zochin (103.57.94.117)
Ene huud maash hund achaa onogdson doo,avilgaltai temtseh geed buh tom uls turch biznesiin nuuts esreguutseld urtuj bna,yadahdaa dain bolood olon ulsiin aimaar humd uls turiin togtvorgui baidal, ediin zasag gej ayultai baidald orson ,ene buhnees uhaalgaar garah gej jijig biendee ihedsen uls tur hiij yavna daa. Bid odoo l tuuniig demjihgui bol ahiad hezeech undiihgui baih shuu.
(103.212.119.98)
Erguu ats, hulgaich sh dee ene piyahluu bol
(66.181.182.194)
Монголчууд Орос ба Хятадгүй бол гараараа хошногоо арчаад, явган алхана шүү.
(202.55.188.45)
Мөнгөний ханш хог дээр үсэрцэн өайхад юун инфляци буурсан гэж шаагаад байгаан
Хоосон байна
Хоосон байна