Ашигт малтмал газрын тосны газрын дарга Л.Баярмандал БНХАУ-ын “Синопек” группийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
- 2023-08-22
- Сурталчилгаа
- 0
Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал, холбогдох газар хэлтсийн удирдлагуудын хамт БНХАУ-ын нефть химийн хамгийн том концерн “Синопек” групп болон “Доншен газрын тос Монгол” компанийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр АМГТГ-ын дарга Л.Баярмандал “Синопек” групптэй газрын тосны салбарт хамтран ажиллах шинэ боломжууд хийгээд одоогийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцов. Тодруулбал, тэрбээр газрын тосны олборлолт, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт болон шинэ техник, технологийг нэвтрүүлэх, “Доншен” компанийн олборлож буй түүхий тосыг нийлүүлэх үйлдвэрийг тодорхой болгохын зэрэгцээ БНХАУ-аас газрын тосны бүтээгдэхүүн /шатахуун/ Монгол улсад импортлох асуудлыг эрчимжүүлэх саналаа илэрхийлсэн юм.
БНХАУ-ын “Синопек” групп компанийн Олон улсын гадаад хамтын ажиллагааны газрын дэд дарга Вү Рүйкүн Монгол Улстай газрын тосны салбарт Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа тодотгоод, бэрхшээлтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахыг хүссэн юм.
Синопек нь БНХАУ-ын 100 хувь төрийн өмчит, хамгийн том газрын тосны компаниудын нэг бөгөөд дэлхийн газрын тос, нефтийн салбарын ТОП-500 аж ахуйн нэгжийн жагсаалтын гуравдугаарт бичигддэг билээ. Гол бүтээгдэхүүн нь газрын тос, нүүрс, байгалийн хий юм.
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
Сэтгэгдэл (0)