Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тендер авчихаад хариуцлага алдсан авто замын компаниудыг хар жагсаалтад оруулна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 21 дэх "Өглөөний уулзалт"-аа авто замын салбарын төлөөлөлтэй хийлээ. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-оо танилцуулж, авто замын чанар, насжилт цаашлаад энэ салбарт авлига их байна гэх шүүмжлэл байдаг. Салбартаа тулгамдаж буй асуудлуудад та бүхэн саналаа хэлээрэй. Салбар бүрийн төлөөллийн мэдээллийг сонсож, асуудлыг шийдэх нь  өглөөний уулзалтын зорилго болохыг тодотгов.

Мөн уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авто замын санг бие даалгах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг салбарын сайдад үүрэг болгоод “Та бүхэн шийдлээ гаргавал ирэх оны төсөв хэлэлцэх үеэр их засвартай холбоотой төсвийг шийдэж өгье” гэлээ. Мөн “Тендер авчихаад хариуцлагагүй хандсан компаниудыг хар жагсаалтад оруулна. Хар жагсаалтад орсон компаниуд төрийн ямар ч худалдан авалтад оролцох эрхгүй. Ажлаа хариуцлагатай хийдэг компаниуд ялгарч үлдэнэ” гэдгийг онцоллоо.

Авто замчид түгээмэл тархацтай ашигт малтмал болох хайрга, дайрга зэргийг зам барихад ашиглаад хууль зөрчсөн гэж цагдаагийн байгууллагад шалгуулдаг явдал цөөнгүй гардаг байна. Иймд төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа замын ажилд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглахад сум, орон нутгийн удирдлага дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргана гэлээ. Мөн авто замын сангуудад аудит оруулахаа Ерөнхий сайд мэдэгдлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)