Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр Д.Баасандамбыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамбыг  Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр томиллоо.

 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ДАШЦЭДЭНГИЙН БААСАНДАМБА:

Бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба 1993 онд Дархан-Уул аймгийн 15 дугаар дунд сургууль, 1997 онд Цэргийн их сургуулийг Авто техникийн ашиглалтын инженер, 2005 онд Батлан хамгаалах удирдлагын академийг Стратеги-тактик, цэргийн удирдлага, 2018 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академийг Төрийн цэргийн аюулгүй байдлын удирдлага мэргэжлээртөгссөн.

Цэргийн ухааны доктор. ҮБХИС-ийн дэд профессор, авто техникийн зөвлөх инженер, цэргийн мэргэжлийн I дүгээр зэрэгтэй. Англи, орос хэлтэй.

2009 онд Малайз Улсад “НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн захирагчийн дамжаа”, 2010 онд Канад Улсын Зэвсэгт хүчний Гадаад хэлний сургуулийн англи хэлний дамжаа, 2013 онд ХБНГУ-д НАТО-гийн “Хямралт байдлын удирдлагын дамжаа”, 2015 онд АНУ-ын Хавайн Ази-Номхон Далайн аюулгүй байдлын судлалын төвийн “Ахисан түвшний аюулгүй байдлын дамжаа, 2022 онд мөн төвийн “Хамтын аюулгүй байдлын дамжаа”-нд мэргэжил дээшлүүлсэн.

  • 1997-2003 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор,
  • 2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал,
  • 2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал,
  • 2020 оны 07 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2020 оны 10 дугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга,
  • 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагчаар ажиллаж байсан.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)