Автомашинаар тээвэрлэж явсан 20 ширхэг тарвагыг хураан авчээ
- 2023-09-01
- Улаанбаатар
- 0
Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ. Үүнийг Экологийн цагдаа шалгаж байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр 3 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг Замын цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Ганбат илрүүлэн, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч, материалжуулан шалгаж байна.
Сэтгэгдэл (0)