Хөдөлгөөний дундаж хурд болон автобусны хүртээмжийг нэмэгдүүлжээ
- 2023-09-08
- Улаанбаатар
- 0
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Ч:1 /5 шар-Офицеруудын ордон/ чиглэлд дундын буудлуудаас эх авах ажлыг өнөө өглөөнөөс буюу есдүгээр сарын 8-наас эхлэн нэвтрүүллээ.
Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөөнд байрлах чиглэлийн тээврийн хэрэгслийн 40 зогсоолоос их багтаамжийн 37 автобусыг өглөө 06:20 цагт нэгэн зэрэг үйлчилгээнд гаргаж, хөдөлгөөний дундаж хурд болон автобусны хүртээмжийг нэмэгдүүлжээ.
Сэтгэгдэл (0)