Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн алдагдал энэ оны байдлаар 15 тэрбум төгрөгт хүрчээ
- 2023-09-08
- Орон нутаг
- 0
Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр дэх Шивээ-Овоогийн нүүрсний уурхай нь 2.7 тэрбум тонн нүүрсний нөөцтэй бөгөөд Монгол Улсын эрчим хүчний нүүрсний 30 хувийг хангадаг байна.
Уг уурхай нь жилд хоёр сая тонн нүүрс олборлон борлуулж, улсын төсөвт Говьсүмбэр аймгаас оруулж байгаа нийт төсвийн орлогын 83 хувийг бүрдүүлдэг аж.
Өнгөрсөн онд тус компани 67.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олжээ.
Гэвч тус компани нэг тонн нүүрсийг олборлох зардал нь 45,000 төгрөг байдаг бол эрчим хүчний үйлдвэрүүдэд борлуулах өртөг нь 39,000 байдгаас алдагдалд орсон байна. Өнгөрсөн онд 18.6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол энэ онд 15 тэрбум төгрөгт хүрчээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус компанийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ алдагдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болгосон байна. Ингэхдээ санхүүгийн алдагдлыг бууруулах нэг зам нь Шивээ-Овоогийн нүүрсний уурхайг түшиглэн 200 м.Вт-ийн цахилгаан станц барих юм байна. Үүнийг судалж үзэхийг даалгажээ.
Сэтгэгдэл (0)