“Нээлттэй нам” уулзалт, хэлэлцүүлэг Хөвсгөл, Увс, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Завхан, Булган аймагт болно

Өнгөрсөн долоо хоногт Монгол Ардын Намын дарга Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан нар Баруун аймгууд болон Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж Монгол Улсын Засгийн газар болон Монгол Ардын Намын бодлого, зорилт, хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцуулсан.

Үүнтэй зэрэгцэн Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо зүүн бүсийн 7 аймгийн эмэгтэйчүүдийг оролцуулсан “Бүсийн чуулган”-аа зохион байгуулж орон нутагт ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийн тэгш эрхийн асуудлыг хөндөн чуулсан билээ.

 Тэгвэл 09 дүгээр сарын 11-23-ныг хооронд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Ажлын албанаас 17 баг Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан, Булган гэсэн 7 аймгийн 130 гаруй сумдад ажиллаж эхэллээ.  

МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар, МАН-ын Нарийн Бичгийн дарга Н.Энхбаатар, МАН-ын Нарийн Бичгийн дарга А.Ариунзаяа, Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал, Монгол Ардын Намын Намын Байгуулалтын Газрын дарга Б.Пүрэвдагва, Стратеги академийн захирал Д.Бумдарь, Хүний Эрхийн Дэвшилтэт Бодлогын Хүрээлэнгийн захирал Х.Баасанжаргал, Дэвшилтэд бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын Албаны дарга С.Далхаасүрэн, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Боловсролын Шинжлэх Ухааны дэд сайд Г.Ганбаяр, Батлан Хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Н.Оюундарь, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг нар 17 бүлэг болж орон нутгийн иргэдэд Монгол Ардын Нам болон Засгийн газрын бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж байгаа ажил, цаашид хийх ажлыг танилцуулна.

Мөн намын анхан, дунд шатны байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох, өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдах цахим бүртгэлийн системийг тогтмол ашиглах нөхцөл боломжийг сайжруулах, намын байгуулалтын ажилтнуудыг чадавхжуулах, дадлагажуулах, цахим системийн мэдээллийн санг баяжуулах, шинэчлэх ажлууд хийгдэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)