Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна
- 2023-09-19
- Улаанбаатар
- 0
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуульд хот стандарттай байхаар тусгасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд өдгөө 16 бүлгийн 52 стандартыг НИТХ-аар батлуулсан.
Энэ хүрээнд тус стандартыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаар мөрдүүлэх, хэрэгжилтийг хангуулах үүднээс Хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төслийг боловсруулж байна. Тус журмын зорилго нь нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэн, түүнд хамаарах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
Иймд иргэн та хотын стандартыг батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах журмын төсөлд санал өгөхийг хүсвэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (0)