Хууль бусаар тарвага агнасан 4 зөрчил илэрлээ
- 2023-09-20
- Орон нутаг
- 1
Эрүүл мэндийн сайдын 05 албан даалгавар, Аймгийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн А/455 дугаар“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх” захирамжийн дагуу Баянхонгор аймгийн Цагдаагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох албан хаагч нар эргүүл хяналт шалгалтын хүрээнд 2023 оны 09-р сарын 11-нд Баянхонгор аймгийн Өлзийт Сумын Нарийн гол гэх газраас хууль бусаар агнасан 4 тарвага, Галуут сумаас хууль бусаар агнасан 3 тарвага, Ховд аймгаас тээвэрлэн ирсэн 5 тарвага, Эрдэнэцогт сумаас хууль бусаар агнасан 1 тарваганы холбогдогчийг илрүүлэн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан ажиллаж байна.
Зоонозын өвчин судлалын төв ЭМС-ын А/161 дүгээр тушаалыг баримтлан халдваргүйтгэл устгалын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Иймд ард иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж, тарваган тахлын халдвар авах аливаа эрсдэлт үйлдлүүдээс татгалзан, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг Баянхонгор Зооноз-ын газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл (1)
(66.181.184.12)
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten