Баянгол дүүргийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн өргөтгөсөн хурал боллоо

Нийслэлийн Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хорооны Тэргүүлэгчдийн өргөтгөсөн тайлангийн хурал боллоо. Хуралд Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, дэд дарга, тэргүүлэгч Ө.Сумъяабаатар болон тус дүүргийн Монгол Ардын Намын хорооны тэргүүлэгч гишүүд оролцлоо.

Өргөтгөсөн тайлангийн хурлаар хороодын намын хорооны дарга нар 2020-2023 онд хийсэн үйл ажиллагааны тайлангаа тавьж, хэлэлцүүлсэн юм. 

Мөн энэхүү тайлангийн хуралд Ахмадын хорооны дарга, Монгол Ардын Намын дэргэдэх Төрийн бус байгууллагын удирдлагууд, Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нар, дүүргийн 1-34 хорооны засаг дарга болон хороодын намын хорооны дарга нар оролцлоо. Хороодын засаг дарга нарын хувьд 2020-2023 онд улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлангаа танилцуулж цаашид хийж хэрэгжүүлэх ажил болон тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа. 

Энэ үеэр Баянгол дүүргийн Монгол Ардын Намын хороо нь ирэх 10-р сарыг "Тайлангийн сар" болгон зарласан бөгөөд намын Тэргүүлэгчдийн тайлангийн өргөтгөсөн хурлыг хороо тус бүрээр зохион байгуулж, хэлэлцсэний дараа хийж хэрэгжүүлсэн ажлаа намын нийт гишүүд, дэмжигчид болон дүүргийн иргэддээ танилцуулах юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)