МАН: Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хөдөлмөрийн Намтай санамж бичиг байгууллаа

Энэ оны 06-р сард Монгол Ардын Нам Германы Социал Демократ нам “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан анхны Ази тивийн улс төрийн хүчин болсон. Тэгвэл 2023 оны 09-р сарын 29-нд Монгол Ардын Нам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хөдөлмөрийн Намтай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. 

Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон Нарийн Бичгийн дарга О.Батнайрамдал нар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажиллаа. 

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Хөдөлмөрийн нам, Монгол Ардын Нам нь сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд нийтлэг үнэт зүйл, зарчимд суурилсан харилцан итгэлцэл, нягт хамтын ажиллагааны суурийг бий болгосон. Энэхүү санамж бичиг нь нийгмийн ардчиллын нийтлэг үзэл санааг ахиулахад түлхэц өгөх үүрэг гүйцэтгэх юм. 

Санамж бичиг байгуулагдсанаар хоёр нам дараах зөвшилцөлд хүрлээ. Үүнд: Хоёр намын харилцааг өргөжүүлэх, стратегич, зөвлөхүүдийн хооронд туршлага солилцох, Намын бодлого, бүтээн байгуулалтын талаар мэдээлэлээ хуваалцах, Прогрессив Альянсын хүрээнд нягт хамтран ажиллаж байхаар боллоо. 

Энэ үеэр Хөдөлмөрийн Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Давид Эванс хэлсэн үгэндээ “Олон улсын дэвшилтэт бодлогын хамтын нийгэмлэгүүдийн хүчээр дэлхий дахинд тулгарч буй аюул заналхийллийг даван туулж, иргэдийн маань аюулгүй ирээдүйг бий болгож чадна. Энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь бидний хамтын харилцааг бэхжүүлж, дэвшилтэт социал демократ бодлогыг түгээн дэлгэрүүлэхэд чухал алхам боллоо” гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)