Д.Амарбаясгалан: Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар томилох саналаа Ерөнхий сайд танилцуулсан
- 2023-10-04
- Улс төр
- 0
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр "Ерөнхий сайд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулсан. Х.Нямбаатар сайд УИХ, Засгийн газрын гишүүнээсээ бүрэн татгалзаж Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг гүйцэтгэнэ.
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана. Энэ хуралд Ерөнхий сайд мөн Засгийн газарт танилцуулсан танилцуулгаа хийнэ. Бас Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үнэдэсний хорооны дарга буюу Монгол Улсын сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)