Тамхинаас гаргах “сургагч багш” бэлтгэх сургалт боллоо
- 2023-10-10
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хор хөнөөлийг бууруулах сүлжээний төвтэй хамтран “Тамхинаас гаргах сургагч багш” бэлтгэх сургалтзохион байгууллаа. Тодруулбал Баянгол дүүргийн ЗДТГ-ын хурлын танхимд 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр зохиогдсон тус сургалтад ерөнхий боловсролын 11 дүгээр ангийн сурагчид хамрагдсан байна. Электрон болон утаат тамхины хор нөлөө түүнээс үүдэх эрсдэлүүд, муу зуршлаас хэрхэн өөрийгөө болон үе тэнгийнхнээ хамгаалах сэдэвт сургалтыг боловсрол судлалын доктор профессор Ш.Лхагвасүрэн удирдан явуулсан юм. Нийслэлийн ерөнхий боловсролын 20, 51, 73, 38 дугаар сургуулийн 40 сурагчид хамрагдсан. Сургалтад хамрагдсан сурагчид утаат болон электрон тамхины агууламж, хор хөнөөл түүнээс урьдчилан сэргийлэх арга, тэдгээрээс хэрхэн татгалзах, цаашлаад тамхинаас гарах аргуудын талаар мэдлэгтэй болсон юм. Сургагч багш нар цаашид үе тэнгийнхэн болон найз нөхөдөө утаат болон, электрон тамхины хор нөлөөг сурталчлан таниулах, өөрийгөө болон бусдыг эрдлээс хамгаалах зорилготойгоор зохион байгуулагдлаа.
Сэтгэгдэл (0)