Оросуудын сануулгын цаана!

Сүүлийн хэдэн долоо хоногт ОХУ-ын албаны хүмүүсийн зүгээс Монголын талаар хэлж ярьж буй үг үйлдлүүд нэг л биш, ойрын жилүүдэд ажиглагдаагүй сөрөг хандлагыг  агуулах болов. Буриадын Цеденов, Тувагийн Шолбан нарын тойрог, мужийн хэмжээний нөхдүүдийн хэлсэн “Монголд Оросын нөлөө алга, барууны маягийн өнгөт хувьсгал бэлтгэгдэж байна” гэх мэтийн өдсөн сорьсон маягийн үгсэд ач холбогдол өгөөд яах вэ гэхэд ОХУ-ын Аюулаас хамгаалах албаны дарга Патрушев, Дум-ын дарга Володин нарын үг үйлдэл, төрийнх нь зүгээс барьж буй бодлогын өөрчөлтүүд анхаарлын гадна үлдэх арга үгүй бөгөөд энэ нь ОХУ-ын зүгээс Монголчуудад өгч буй сануулга гэж харагдаж буй юм.  Манай төр засаг Володиныг төрийн дээд түвшинд угтан авч байхад тэрвээр их хааны маань хөшөөнд хүндэтгэл үзүүлж ёсолсонгүй үл тоов. Путин, Ши Жиньпин гээд дэлхийн томчуул бүгд л хүндэтгэл үзүүлэн ёсолдог шүү дээ. Володины айлчлалаас цөөн хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын зүгээс тэдний төрийн бодлогын чухал зэмсэгүүдийн нэг болсон дизель, бензины экспортоо хязгаарлах найрамдалт харилцаат гэгдсэн цөөн хэдэн улсаас бусад улсуудад гаргах эрчим хүчний бүтээгдэхүүний тоо, хэмжээг багасгах арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Энэ хязгаарлалтад Монгол улс орсон эсэх нь тодорхойгүй байсан ба ямартай ч хязгаарлалтад хамрагдахгүй улсуудын жагсаалтад Монгол улс байгаагүй нь биднийг ихээхэн сандралд оруулсан. Мэдэгдэл гарсан өдрийн орой шөнөдөө манай шатахуун түгээгүүрийн станцуудад машины урт цуваа үүсч өглөөтэй золгосон байдаг. Энэ нь Монгол улс чухам ямаршуухан эмзэг, хараат улс төр, эдийн засгийн бүтэц тогтолцоотой улс болохыг дахин нэг сануулсан ажиллагаа болсон. 9-сарын 21-нд эхэлж тодорхойгүй хугацаагаар хэрэгжих заалттай энэ хязгаарлалт нь Володины Монголд хийх айлчлалтай давхацсан бөгөөд Оросуудад хязгаарлалтыг хэрэгжүүлэх улс төр, эдийн засгийн хангалттай, үнэмшилтэй тайлбар үндэслэл харагдаагүй. Володин ирмэгцээ “Монгол улс дизель, бензиний хязгаарлалтад хамрагдахгүй” гэдгийг албан ёсоор мэдэгдсэнээр үүсээд байсан хямралд хүргэж мэдэхээр нөхцөл байдал арилж бид санаа амарцгаасан.

Оросууд өөрсдийн шугамаар ямар мэдээлэл авсан, чухам юун дээр үндэслэж албаны хүмүүс нь Монголын талаар ийм огцом хачирхалтай мэдэгдэл хийж эрээ цээргүй аашилж, шатахууны хоригоор сануулга өгөх болов гэдгийг бид мэдэхгүй. Өнгөрсөн 30 гаруй жил Оросууд Монголыг үндсэндээ “хаясан орхисон,” осолдохгүй л нэг хөрш нь байснаас улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан хамаарал бүхий зүйл маш хязгаарлагдмал байсан. Мэдээж бид бензинээ тэднээс авч байсан, асуудал байгаагүй.  Гэтэл саяхнаас юу болоод Оросууд биднийг ингэтлээ анхаарах болов, яагаад ийм сануулгын шинжтэй ажиллагаа явуулах болов? Уг нь ОХУ Украйнтай дайн эхлүүлээд хоёр жил шахам болж буй төдийгүй 2014 оноос хойш олон улсын бүрэн хэмжээний шахуу эдийн засгийн хоригт байгаа, юун Монгол байтугай завгүй байгаа улс шүү дээ.

2022 оны 2-сарын 24-нд Цэргийн тусгай ажиллагаа нэрээр эхлүүлээд сунжиран дайн болж хувирсан нэг талаас Орос нөгөө талаас баруунаар дэмжүүлсэн Украйны сөргөлдөөн бидэнд бол ялангуяа ОХУ-аас эдийн засаг, геополитик, стратегийн хувьд шууд хамааралтай байдаг манай улсын хувьд ихээхэн болгоомжтой хандах ёстой асуудал. Орос, Украйн хоёр хоюул манай түүхэн бас найрамдалт харилцаат улсууд. Гэтэл сошиал орчин, хэвлэл мэдээлэл бараг л тэр чигээрээ хойд хөршөө буруутгасан, бүр хараан зүхсэн мэдээллээр дүүрч Оросын гадаад бодлогыг эсэргүүцсэн жагсаалыг элчингийх нь өмнө хийх болсон нь Москвагийнхны анхаарлыг ихэд татах болсон. Үүнд манай ерөнхийлөгч асан, ерөнхий сайд асан, төрийн сайд өндөр албан тушаалд байсан хэд хэдэн нөхдүүд шууд нэг талыг барьсан мэдээлэл тогтмол түгээж зарим нь бүр Оросын эсрэг суртал нэвтрүүлэгт хүртэл оролцсон нь Монголын нийгэмд ихээхэн талцал үүсгэсэн. Хачирхалтай нь энэ асуудлаар төр засгийн зүгээс баримтлах бодлого тодорхойгүй, нэгдсэн бодлого байдаггүй юм уу гэмээр үйлдэл, эс үйлдлүүд манай эрх баригчид, сайд дарга нарын зүгээс ажиглагдах болсон. ОХУ найрамдалт харьцаат улсууддаа бензин шатахуунаа хямдралтай өгнө өө гээд “уриад” байхад үл ойшоон чимээгүй суух, нэг сайд нь Орост очоод бензиний үнээ хямдруулаад өгөөч гэж гуйгаад хэлэлцээр хийж байхад нөгөө сайд нь “ОХУ-аас бензин авч Украйны дайныг бид санхүүжүүлэхгүй” хэмээн мэдэгдэх гээд ойлгомжгүй, хачирхалтай үйлдлүүд эрх баригчидаас гардаг. Энэ нь одоогийн засгийн газар, эрх баригчид учираа олохгүй байгаа, нэгдсэн бодлого үгүйн илрэл. Эрх баригчдад ажлын туршлага, мэдлэг чадвар дутагдаад байна уу даа л гэж харагдаж байна.

Одоохондоо Монгол бол дэлхийн хэмжээний байтугай бүс нутгийн хэмжээний нөлөөний улс биш. Харин эцэг өвгөдийн өвлүүлсэн асар том, баян газар нутаг түүний газар зүйн байршилын ачааар бид ОХУ, Хятад цаашилбал дэлхийн шийдвэрлэх хүчнүүдийн геополитикийн ашиг сонирхолын өндөр ач холбогдолтой улс байсаар байгаа. Бидний хамгийн сул тал нөгөө давтах ярих дуртай газарзүйн байрлал, хөрш улсууд, газар нутаг, хүн ам, зах зээл аль нь ч биш харин төрийн нэгдсэн, залгамж бодлого үгүй, засаглалын ур чадварын дутагдал юм. Геостратеги, гадаад бодлогын хувьд бидэнд тийм олон сонголт байхгүй хэдий ч улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ ядуурлаас гаргах, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэх хангалттай боломж, орон зай бий.

Өдгөө дэлхийд үүссэн геополитикийн сөргөлдөөн, Орос, Украйны дайн нь зарим улсуудад эдийн засгаа тэлэх том боломж олгосон. Сохорсон биш завшив гэгчээр хаа холын Сингапур, Энэтхэг, Вьетнам төдийгүй хөрш, зэргэлдээх Хятад, Казахстан, Киргиз гээд улсууд энэ боломжийг овжин ашиглаж их ашиг хийсэн, хийсээр байна. Киргиз л гэхэд 2022 онд ОХУ-тай хийсэн худалдаа 3.2 дахин, Европын Холбоотой хийдэг худалдаа 7.7 дахин өссөн бол Казахстан Хятадын хоорондын худалдаа 24 тэрбум доллар хүрэхийн зэрэгцээ Казахстанаас ОХУ-руу гаргадаг бүтээгдэхүүн 25% өсч 9 тэрбум доллар хүрсэн. 2023 оны эхний хагаст Энэтхэгийн Оросоос авдаг газрын тосны бүтээгдэхүүний импорт 14 дахин, Сингпурынх 2-3 дахин өссөн бөгөөд эдгээр улсуудын эдийн засаг мэдэгдэхүйц сайжирч байна. Дайн эхлэхээс өмнө ЕХ, ОХУ-ын хооронд хийгддэг байсан 280 орчим тэрбум ам.долларын худалдаа өнөөдөр үндсэндээ эдгээр улсуудаар дамжин явагдаж буй гэсэн үг. Харамсалтай нь эдгээр улсуудаас ч илүү нөхцөлтэй байсан Монгол улс харин боломжийг ашиглаж чадсангүй бүр эсрэгээрээ бензиний үнээ яаж барих вэ гээд их айдас, сандралтай байгаа нь бодит үнэн.

Бидний хувьд зүгээр л зэс, нүүрсний үнийн өсөлт, Хятадын эрэлтийг харан алгаа хавсран сууцгааж байна. Яагаад? Үүнд олон “мэргэн, цэцэн” тайлбар, шалтгаан огт хэрэггүй. Бид зүгээр л ухаангүй, чадваргүй, олхиогүй байна.  

Х.Батсуурь /Эдийн засагч/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (20)

  • Нэргүй (202.126.90.39)

    2023-10-15

    Чт их ухвар мөчид юм бодож бна даа

  • (139.5.219.157)

    2023-10-15

    Энэ ац юугаа мэддэг юм бол

  • Dend (66.181.161.114)

    2023-10-15

    hyutadiin bodlogo bas baigee gedegiig oros ah nar bas oilgoh heregtei herevee mongold ih nuluu togtooj ehelbel hyutaduud masn ih durguitsej. oros hyutad muudaltsah. ehlel tavigdana

    Нэргүй (66.181.161.114)

    2023-10-15

    Чт их ухвар мөчид юм бодож бна даа

  • Зочин (66.181.187.167)

    2023-10-15

    Санал нэг байна. Энэ хүзүүгүй новшийн гайг бид, бидний үр хүүхэд ач зээ нар минь ч үзэх болчихоод л байна даа. Ухаалаг зөв улс төрч гараад ирээсэй л гэж үргэлж залбирах юм.

  • Зочин (66.181.187.167)

    2023-10-15

    Америк, Хятадыг түлхүү бодож тэдний бүх даалгаврыг биелүүлж байна шдээ энэ төр. Уул нь соц үед олон бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийг барьж улс шиг улс болгосон нь хэн ч маргахгүй үнэн. Гэтэл орос улсыг үзэн ядах шалтаг шалтгаан бидэнд байхгүй л баймаар. Тухайн цаг үед орос ч эх орончдоо адилхан л хядсан. Өөрсдөө зүгээр байгаад ганц Монголчуудыг хядчихаагүй юм шүү дээ. Бүрэн эрхт улсаа олон улсад зөвшөөрүүлэхийн тулд л хийсэн үйл шүү. Энийг л зөв ойлгож тэр эх орончдын яс цусан дээр тогтсон тусгаар улсаа алдчихгүй л юмсан. Энэ царайгаараа удаан явбал хятад гэдэг араатны аманд орно. Эсвэл америкийг бодлогыг дагаж сүйрсэн бусад улс үндэстэн шиг л болох байх даа. Уул нь тийм байдалд хүргэхгүй нь тулд л оросоос тусламж авч нөмөр нөөлөгт нь байдаг байх л даа. Манайх улс төрийн ямарч боловсрол мэдлэггүй идэж уухыг урьтал болгосон бусдыг гар хөлнүүдийг дээрээ залж балраад 33 жил болчихжээ.

  • Зочин (66.181.187.167)

    2023-10-15

    Тэнэгт чи

  • Зочин (66.181.187.167)

    2023-10-15

    Төр барьж буй улсын харалган бодлого, улс төрийн ямарч чадамжгүй л гэдгийг харуулж байна даа. Яаралтай энэ засгийг солихгүй л бол бид өөд нар харахгүй л болов уу? Зөвхөн идэж уухаа л боддог эх орноо хумсын толион чинээ ч боддоггүй нөхөд шүү дээ.

  • Зочин (103.212.118.151)

    2023-10-15

    Хувиа хичээсэн, би л болж байвал болоо гэсэн арчаагүй өлөн тулга тойрсон бодолтой ард түмэн дээ. Төр засгийн бгаа царай. Төрөө аваад явчих ухаантай сэхээтнээ элдвээр даран нухчихаад, хүмүүжил боловсрол мэдлэггүй хэдэн ичих булчирхаагүй юмнууд төрд гарчихсан. Хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслэл тэлнээс санхүүжээд гар хөл нь болчихсон. Нам солигдохоор төрийн бодлого нь өөрчлөгдөж байдаг ийм арчаагүй улс оронтой яаж ч харьцах дэ.

  • (139.5.218.41)

    2023-10-15

    oros troll

    Зочин (139.5.218.41)

    2023-10-15

    Тэнэгт чи

  • Зочин (103.212.119.160)

    2023-10-15

    Мөн ч үнэн хэлжээ. Өөрсдийнхөө олхиогүйг бусдад нялзаагаад л бултаж суудаг төр засаг, гадныхны хатгаас , санжүүжилтээр хөрш рүүгээ дайрагч Баабартангууд ухаарах болов уу?

  • (103.57.92.165)

    2023-10-15

    Бензин түлшнээс гадна Эрчим рүчээрээ боогоод байгаа боомилсоорч ирёэн шинэ эх үүсвэр бариулахгүйгээр хамаатай байлгадаг

    Зочин (103.57.92.165)

    2023-10-15

    Америк, Хятадыг түлхүү бодож тэдний бүх даалгаврыг биелүүлж байна шдээ энэ төр. Уул нь соц үед олон бүтээн байгуулалт, үйлдвэрүүдийг барьж улс шиг улс болгосон нь хэн ч маргахгүй үнэн. Гэтэл орос улсыг үзэн ядах шалтаг шалтгаан бидэнд байхгүй л баймаар. Тухайн цаг үед орос ч эх орончдоо адилхан л хядсан. Өөрсдөө зүгээр байгаад ганц Монголчуудыг хядчихаагүй юм шүү дээ. Бүрэн эрхт улсаа олон улсад зөвшөөрүүлэхийн тулд л хийсэн үйл шүү. Энийг л зөв ойлгож тэр эх орончдын яс цусан дээр тогтсон тусгаар улсаа алдчихгүй л юмсан. Энэ царайгаараа удаан явбал хятад гэдэг араатны аманд орно. Эсвэл америкийг бодлогыг дагаж сүйрсэн бусад улс үндэстэн шиг л болох байх даа. Уул нь тийм байдалд хүргэхгүй нь тулд л оросоос тусламж авч нөмөр нөөлөгт нь байдаг байх л даа. Манайх улс төрийн ямарч боловсрол мэдлэггүй идэж уухыг урьтал болгосон бусдыг гар хөлнүүдийг дээрээ залж балраад 33 жил болчихжээ.

  • H (202.21.107.29)

    2023-10-15

    Maltaad baigaa zda ve

  • (66.181.188.217)

    2023-10-13

    Хасах 40 хэмд морь унаад, сэлэм бариад явдаг хүн байх уу? Нялх хүүхэд ч үүнийг мэднэ.

  • Болор-Эрдэнэ (66.181.161.110)

    2023-10-13

    Манай улс хоёр хөршөөсөө хол нүүж чадахгүйг санахгүй тэнэг улсууд байх юмаа.Хойд хөршийн хүчээр БНМАУ болсны хүчээр дэлхийд данстай Монгол улс болсон.Иймд ухаалаг төвийг барbсан бодлоготой хойд ,урд хөрштэйгээ ухаалаг харbцах ёстой.Наад зах хойд хөршөөс бензин шатахуун,цахилгаанаа бүрэн хангаж чадахгүй байж ,байгалийн баялагаа эвтэйхэн урд хөршдөө зарахаа бодож байхаа бодож байх ёстой.Элбэгээ новш дандаа Монголд гай чирдэг новш доо.

    Зочин (66.181.161.110)

    2023-10-13

    Санал нэг байна. Энэ хүзүүгүй новшийн гайг бид, бидний үр хүүхэд ач зээ нар минь ч үзэх болчихоод л байна даа. Ухаалаг зөв улс төрч гараад ирээсэй л гэж үргэлж залбирах юм.

  • (66.181.184.12)

    2023-10-13

    Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda

  • Зочин (202.126.89.16)

    2023-10-13

    Монголыг олхиогүй арчаагүй дорой хоцронгуй байлгах үндсийг ардчилагчид гэх бүлэг хулгайчууд л тавьсан.Эд нар бол барууны хөрөнгөтнүүдийн тусламжтайгаар төрийн эрхэнд гарч,луйвар хулгайгаар баяжих таргалах сонирхолтой бүлэг этгээдүүд. Орос хятадыг үзэн ядагсад. Монголыг ухаангүй чадваргүй, олхиогүй болгогсод, Хөрш орнуудын дайсан болгохыг хүсэгчид. Хөрш орнуудтайгаа хэвийн найрсаг харилцаатай байхгүйгээр бид ямар ч амжилт олохгүй. Чиний энэ бичсэн зүйл ч бас л хэт үндэсрэхэг үзэл ханхалсан, бусдын дургүйг хүргэсэн, улс орондоо гай болох хор хүргэх зүйл байна. Монголд хичнээн баялаг байгаад хоёр хөрштэй хэвийн найрсаг харилцаа тогтоохгүйгээр ашгаа өхгүй. Барууныг хичнээн дагаж царайчилж далбаганаад улс орон урагшлахгүй. Бусад орны албаны хүмүүс ,чингисийн хөшөөнд заавал мэхийн ёслох ёстой юм уу. Гитлер, Напалеон зэрэг түрэмгийлэгч дарангуйлагч харгис зэрлэг алан хядагчдын хөшөөг бусад орон, бас энгэж төрийн ордныхоо өмнө залж, бусад орны албаны хүмүүсийг өмнө нь бөхийлгөх үү. Нацистүүд фашистүүд л ийм зүйл хийдэг.

  • Монгол (66.181.160.9)

    2023-10-13

    Чам шиг тэнэг лалар лав Монгол хүн биш

    2023-10-13

    Хасах 40 хэмд морь унаад, сэлэм бариад явдаг хүн байх уу? Нялх хүүхэд ч үүнийг мэднэ.

  • (66.181.188.217)

    2023-10-12

    Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу "вешать лапшу на уши" болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.

    Зочин (66.181.188.217)

    2023-10-12

    Монголыг олхиогүй арчаагүй дорой хоцронгуй байлгах үндсийг ардчилагчид гэх бүлэг хулгайчууд л тавьсан.Эд нар бол барууны хөрөнгөтнүүдийн тусламжтайгаар төрийн эрхэнд гарч,луйвар хулгайгаар баяжих таргалах сонирхолтой бүлэг этгээдүүд. Орос хятадыг үзэн ядагсад. Монголыг ухаангүй чадваргүй, олхиогүй болгогсод, Хөрш орнуудын дайсан болгохыг хүсэгчид. Хөрш орнуудтайгаа хэвийн найрсаг харилцаатай байхгүйгээр бид ямар ч амжилт олохгүй. Чиний энэ бичсэн зүйл ч бас л хэт үндэсрэхэг үзэл ханхалсан, бусдын дургүйг хүргэсэн, улс орондоо гай болох хор хүргэх зүйл байна. Монголд хичнээн баялаг байгаад хоёр хөрштэй хэвийн найрсаг харилцаа тогтоохгүйгээр ашгаа өхгүй. Барууныг хичнээн дагаж царайчилж далбаганаад улс орон урагшлахгүй. Бусад орны албаны хүмүүс ,чингисийн хөшөөнд заавал мэхийн ёслох ёстой юм уу. Гитлер, Напалеон зэрэг түрэмгийлэгч дарангуйлагч харгис зэрлэг алан хядагчдын хөшөөг бусад орон, бас энгэж төрийн ордныхоо өмнө залж, бусад орны албаны хүмүүсийг өмнө нь бөхийлгөх үү. Нацистүүд фашистүүд л ийм зүйл хийдэг.

    Монгол (66.181.188.217)

    2023-10-12

    Чам шиг тэнэг лалар лав Монгол хүн биш

  • Bataa (66.181.161.20)

    2023-10-12

    Улс төрд шаачихмаар мэдлэгтэй пизда юу?

  • batmunkh (202.55.188.81)

    2023-10-12

    Энэ 30-н жилд юу эсийг үзэхэв дээ. Хэрэв Оросууд хүчлэх юм бил бид бүр л дургүйцэнэ. Синга. Казакстан.кыргыз. одоохондоо ашиг хийж л байгаа биз хамаагүйээ. Бид Европчуудтай ч Азиудтайгаа ч ижилхэн харьцаж гаргасан шийдвэртээ үнэнч байх болно. Тог тасарсан ч нефтгүй болсон ч хамаа алга.Япончуудын сайхан сэтгэлд ус хийнэ гэж байхгүй. Европчуудын олон хөтөлбөрыг хэрэгжүүлчихээд Амеркчуудаас 1000ний сорилтын сангаас тусламж авчхаад тэдэн рүүгээ нүүрээ буруулж чадахгүйээ. Бид төвийг л сахина.Солонгосчууд их хуцах юм бол хамаатан шиг л ханддаг.

    H (202.55.188.81)

    2023-10-12

    Maltaad baigaa zda ve

    Bataa (202.55.188.81)

    2023-10-12

    Улс төрд шаачихмаар мэдлэгтэй пизда юу?