Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулна
- 2023-10-16
- Улаанбаатар
- 0
Чингэлтэй дүүргийн зургадугаар хорооны “Ижил санаа” өрхийн эрүүл мэндийн төв эрүүл мэндийн даатгалгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй 20-50 насны иргэдийг үзлэг хамруулахаар болжээ.
Тодруулбал, элэгний вирус илрүүлэх, ДОХ, тэмбүү, элэгний хавдрын илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.
Үзлэг өнөөдөр /2023.10.16/ 10:00-16:00 цагийн хооронд явагдана.
Сэтгэгдэл (0)