ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг албан тушаалаас нь чөлөөллөө

Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар түүнийг нэгдүгээр орлогчоороо томилохоор төлөвлөөд байгаа юм.

Х.Нямбаатар дарга нийслэлд хууль эрх зүйн шинэчлэл хийхээ амласан. Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн яаманд олон жил ажилласан хууль боловсруулах ажилд гар нийлдэг П.Сайнзоригийг дэргэдээ авч ажиллуулахаар шийдээд байгаа юм. Харин түүний оронд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг томилно гэсэн мэдээлэл бий.    

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)