Хотыг удирдах Х.Нямбаатарын баг
- 2023-10-20
- Улс төр
- 7
Хотын дарга Х.Нямбаатар багаа бүрдүүлж, нийслэлд халаа сэлгээ ид өрнөж байна. Тэрбээр “Хууль эрх зүйн хүчтэй баг хэрэгтэй. Тиймээс өмнө нь ХЗДХЯ-нд хамт ажиллаж байсан зарим хүмүүстээ нийслэлд хамтарч ажиллах санал тавьсан” гэдгээ хэлж байсан юм. Тэгвэл тэрбээр Хууль зүйн яамнаас нэлээд өргөн бүрэлдэхүүн дагуулан ирж, өмнөх хотын даргатай хамтарч ажиллаж байсан зарим хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөөд байна. Хотыг удирдах Х.Нямбаатарын багийн зарим гишүүдийг онцлон хүргэе.
П.Сайнзориг хотын даргыг орлоно
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. Тэгвэл Х.Нямбаатарын нэгдүгээр орлогчоор ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзориг томилогдон өчигдөр ажилдаа орлоо. П.Сайнзориг өмнө нь Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын газрын даргаар ажиллаж байсан туршлагатай. Мөн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа нүүрсний хэргийг шалгасан гол албан тушаалтнуудын нэг. Засгийн газраас түүнийг орон нутгийн жижиг “Тавантолгой” хувьцаат компанид БЭТ-өөр томилон ажиллуулж байсан билээ.
УИХ-ын даргын квот дээр О.Номинчимэг ирэв
Хотын даргын хоёр дахь орлогчоор УИХ-ын даргын зөвлөх асан, хуульч, судлаач О.Номинчимэгийг томилжээ. Тэрбээр МУИС, Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багшилж байсан бөгөөд 2010 оноос хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж эхэлсэн байна. О.Номинчимэг нь УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2022 оноос УИХ-ын даргын хуулийн зөвлөхөөр ажиллаж байв. Колумбийн хуулийн сургууль, Токиогийн их сургуульд суралцаж төгссөн боловсролтой эмэгтэй улстөрчдийн төлөөлөл. Мөн улс төрийн хүрээнд түүнийг УИХ-ын дарга Г.Занданшатарын хүн хэмээдэг. Тиймдээ ч энэ томилгоог парламентын спикер нийслэл дэх квотоо хадгалж үлдлээ хэмээн ярьж буй.
Хотын гал тогоог Д.Хосбаяр барина
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Баатархүүг чөлөөлж, түүний оронд ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын дарга Д.Хосбаярыг томиллоо. Л.Хосбаяр нь 2018 онд УИХ-ын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2020 оноос ХЗДХЯ-нд газрын даргаар ажиллах болсон юм. Түүний ХОМ-ийг танилцуулбал, өөрийн орлого 40.7 сая, гэр бүлийн орлого 140 сая гэж мэдүүлжээ. 800 саяын үнэ бүхий нэг үл хөдлөх хөрөнгөтэй бол 152 саяын Lexus, RX 330, 75 саяар үнэлэгдэх газар, 700 сая төгрөгийн зээлтэй байна. “Хоум Инновэйшн” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг байна.
Х.Нямбаатарт Д.Цолмон зөвлөнө
Х.Нямбаатар хуулийн зөвлөхөө мөн л яамнаасаа томилов. ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмон түүнд зөвлөнө. Д.Цолмонгийн хувьд ХЗДХЯ-нд мэргэжилтэн, 2021 онд ахлах шинжээч, 2022 онд газрын дарга болон дэвшин ажилласан байна. АТГ-т гаргасан ХОМ-тээ өөрийн орлогыг 38 сая, гэр бүлийн орлого 47 сая гэжээ. 263 саяын үл хөдлөх хөрөнгө, 93 саяын автомашинтай бол 35 сая төгрөгөөр үнэлэгдэх автомашинтай. МОЛЗ ХХК, “Тэнүүн буудай” ХХК, “Хангайн эко хүнс” ХХК, “Эко жуулчлал” ХХК, “Өмгөөллийн Дилоз” ХХН, “Өмгөөллийн Хэруга Партнерс” ХХН, “Юнайтедменежмент консалтинг” ХХК-д тус тус хувь эзэмшдэг байна.
Нийтийн тээврийг цагдаагийн хурандаад хариуцуулав
Өмнөх хотын дарга нийтийн тээврийн авлигатай холбоотой асуудлаар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргалыг томилоод байна. Д.Отгонжаргалын хувьд Мөрдөн байцаах албаны даргаар 2018-2019 онд ажиллаж байгаад 2020 оноос Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд даргаар ажиллаж эхэлсэн юм. Цагдаагийн хурандаа цолтой. Түүний ХОМ-ээс онцлоход, өөрийн орлого 30.7 сая, гэр бүлийн орлого 11.8 сая байна. 398 сая төгрөгийн хоёр үл хөдлөх хөрөнгөтэй. 40 саяын газартай бол 4.5 саяын үнэт эдлэл, 6.4 саяын хадгаламж, найман саяын зээлтэй гэж мэдүүлжээ.
Төмөрбаатарын Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл (7)
DR. ADITYA (102.89.23.74)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

(66.181.188.217)
Зөвлөлтийн Холбоот Улсад анагаахаар сурч байсан монгол оюутнууд төгсөхийн тулд орос багш нартаа нэхий дээлнүүдийг бэлэглэдэг байсан.
(66.181.188.217)
Онийсон, бүлцэн Монголчууд аа, хүнийг дорд үзээд байгаа юм бол тухайн хүнийг судалдаггүй бөгөөд мөрддөггүй юм.
(66.181.188.217)
Онийсон, бүлцэн Монголчууд аа, хүнийг дорд үзээд байгаа юм бол тухайн хүнийг судалж, араас нь мөрддөггүй юм. Наад захын юм мэдэхгүй юм байж юун онгироо юм бэ.
Хоосон байна
Хоосон байна