Х.Нямбаатар: Тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнуудтай уулзаж, тухайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаарх саналыг нь сонслоо. Мөн тэрбээр хийж буй, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. Тус уулзалтад Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг болон УБЗАА-ны харьяа тохижилт, үйлчилгээний 26 байгууллагын 100 гаруй ажилтан, албан хаагч оролцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Нийслэлийн 2024 оны төсөвт хог тээвэрлэлтийн тариф болон давтамжийг нэмэгдүүлж, тохижилт, үйлчилгээний ажилтнуудын цалинг өсгөхөөр тусгасан. Мөн энэ онд багтаан хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр зорьж байна. Тохижилт, үйлчилгээний байгууллагуудад хөшүүрэг болгох үүднээс тоног, төхөөрөмжийг зээл, түрээсээр авах боломж бүрдүүлэх, зам талбайн үйлчлэгч нарын нийгмийн баталгааг хангах зорилгоор орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэгт онцгойлон анхаарч байгаа хэмээлээ.

Мөн уулзалтад ирсэн төлөөллүүд тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлбэл зохих ажлын талаарх санал хүсэлтээ хэлэв.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг:

-Цэвэрлэгээ, үйлчилгээ, хог тээвэрлэлтийн давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй. Үүнийг дагаж цалин нэмэгдэнэ. Түүнээс гадна иргэдийг соёлжуулах, соён гэгээрүүлэх нь маш чухал. Учир нь нийтийн эзэмшлийн зам, талбайд ил задгай маш их хог байхаас гадна иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд Хог хаягдлын тухай хуульд заасан орчны 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх үүргээ гүйцэтгэхгүй байна. Хот цэвэр, цэмцгэр байхад иргэн бүрийн оролцоо чухал. Түүнчлэн хог тээвэрлэлтэд парк шинэчлэл хийж, машин техникүүдээ яаралтай шинэчлэх шаардлагатай. Тохижилт, үйлчилгээний ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар авч хэлэлцэж байгаад талархаж байна.

Охь мандал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жавзан:

-Хотын дарга ажлаа аваад тохижилт, үйлчилгээ гэсэн томоохон салбараас уулзалтаа эхэлж буйд баяртай байна. Миний бие энэ салбарт 20 гаруй жил ажиллаж байна. Манай байгууллага Нисэх, Био комбинат, Шувуун фабрик, Найрамдлын замыг хариуцан ажилладаг. Тухайн хэсгүүдэд хайрга, дайрга тээвэрлэдэг том оврын тээврийн хэрэгслүүд зөөвөрлөж буй хайрга, дайргаа зам дээр их хэмжээгээр асгадаг нь хүндрэл үүсгэдэг. Тиймээс тээвэрлэлтийн битүүмж, стандартыг хангуулах шаардлагатай байна.

“Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн” ТББ-ын тэргүүн А.Нямдорж:

-Ажилтан, албан хаагчдын цалинг нэмэхээс гадна өөр бусад хөшүүрэг бий болгох нь зүйтэй. Зам, талбайн үйлчлэгч нар цагдаа, цэргийн байгууллагын ажилтнуудын адилаар хүнд нөхцөлд ажилладаг. Тиймээс тэтгэвэрт гарахад нь тэтгэмж, нэмэлт боломж олгодог болох гэх мэтээр хуульд өөрчлөлт оруулах замаар нийгмийн баталгааг хангах боломжтой.

“Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал Ц.Баттүвшин:

-Төрийн бус өмчит буюу хувийн байгууллагууд аль болох бага зардлаар их хог тээвэрлэхийг илүүд үздэг. Тиймээс тохижилт, үйлчилгээний ажлыг хувийн хэвшлүүд рүү шилжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллах нь илүү давуу талтай болох нь харагдсан. Орлого нэмэгдэхийн хэрээр парк шинэчлэл хийх, хог тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэв.

Хотын дарга уг харилцаанд сайтар зохицуулалт хийж, хувийн хэвшлүүдийн оролцоог тэгш хангах нь зүйтэйг онцлов.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Өнөөдрийн уулзалтаас гарсан бүх саналыг тэмдэглэсэн бөгөөд эдгээрийг тусгасан ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийн явцыг мэдээлэх болно. Онцолж хэлэхэд, миний бие хотын эрх зүйн орчин, чадамжийг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг хуульд шинэчлэл хийх замаар шийдвэрлэн, зохицуулахад зорьж байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын хэмжээнд гудамж, зам талбайн цэвэрлэгээний нийт 14,033,508 ам метр талбай байгаагаас УБЗАА 7,833,508 ам метр, дүүргийн тохижилт, үйлчилгээний компаниуд ойролцоогоор 6,200,000 ам метр талбайг хариуцан ажилладаг. Энэ оны байдлаар тохижилт, үйлчилгээний салбарт 1913 ажилтан, 460 тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн төвлөрсөн хогийн цэгт ирж буй хог хаягдлын хэмжээ 1,380,000 тонн байгаа бөгөөд энэ тоо жилээс жилд нэмэгдэж буй. Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын гол гудамж, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас зам, талбайн цэвэрлэгээний бүсчлэлийг шинэчлэн боловсруулж, нээлттэй сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулжээ. Тус ажлын хүрээнд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажлын 97.7 хувийг хувийн хэвшилд бүрэн шилжүүлсэн байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (11)

  • (202.126.90.88)

    2023-10-24

    худлаа сонгууль дөхөөд шоу хийж байхаар залилан луйвар хийх хуулиа өөрчил хэн дуртай нь барилгаруу орж луйвар хийж байна бна хүний гэр оронтой болох гэсэн сэтгэл дээр дөрөөлж луйвар хийгээд цагдаа нар нь шалгажийна гээд зүгээр л сууж бна . Даварсан луйварчингууд нь хүний өчнөөн жилийн хөдөлмөрийг авчаад цагдаагаараа яваа гэд бүр мэддэг болцон. Нэмж цаг хугацаа хөрөнгө мөнгөөрөө хохирно биз да

  • (66.181.161.118)

    2023-10-24

    Яг зөв хотаймаг сумын цэвэр байх чинь хот ТОХЖИЛТЫН ажилчдаас шалтгаална ,гэхдээ энэ ядарсан ажилчидаа бүх зүйлээр нь хангаж ажил хийхэд нь урам зориг өгч байх нь зөв цалин хөлс урамшуулал удаан жил ажиллаж байгаа ажилчидаа нэмэгдэл өгөх хэрэгтэй айлын үнс,хог шороотой зууралдаад арай хэцүү шүү.хөдөө орон нутагт ӨВӨЛЫН цагт байнга нүүрс ТҮЛНЭ маш их хэмжээний үнс арчина цалин мөнгө муу 700мянга хүрэхгүй цалин хөлс авдаг энэ бүгдийг бодолцох хэрэгтэй шдээ

  • (66.181.161.172)

    2023-10-23

    Tiimee nemeh ni zuw shv

  • Зочин (139.5.219.236)

    2023-10-23

    Машин тeхник үнэхээр муу ёстой актанд гарсан цавчуурын машин бүгд тооромсгүй ажлын багаж зэвсэггүй нар саргүй бээлий Маск хангалт юу ч байхгүй шээс баас өт даамск барих юу ч биш өөрсдөө машинаа засна ёстой бүтэхгүй ядахдаа машин сайтай байх хэрэгтэй ш дээ паар нь ажиллахгүй ёооё яаая гэмээр ч юм

  • Zochin (66.181.179.55)

    2023-10-23

    Mash zuv

  • Zochin (217.103.134.90)

    2023-10-23

    Chi ugluunii 4 tsagt bosood gudamj shuurdeed uzeereei tegeed chi oilgono.

  • Zochin (217.103.134.90)

    2023-10-23

    Mash zuv hund huchir ajil hiideg humuust tsalingii n sain nemeh heregtei.

  • Зочин (43.242.243.21)

    2023-10-23

    Хэн дуртай нь өөрийн эрх мэдлээ ашиглан цалинг байгууллагаараа дур мэдэн нэмдэг болсон юмуу үүнийг юу гэж ойлгох вэ эс бол ЗГ нь Ерөнхий сайд нь шийдвэрээ гаргаж төрийн албан хаагчдийн цалинг нийтээр нь нэмж шинэчлэн батлах ёстой юм уу одоо бүр замбараагүй болчихсон юм биш үү сангийн сайд нь олон зовлон тоочдог л юм байна лээ...

    Zochin (43.242.243.21)

    2023-10-23

    Chi ugluunii 4 tsagt bosood gudamj shuurdeed uzeereei tegeed chi oilgono.

  • irgen (202.9.41.27)

    2023-10-23

    TUnii tsalin nemj bolno zuv.Harin 40 horoo nemne ch geh shig.Horoo.sum aimaguudiig niiluulj.turiin ajliig.oron toog tsomhon bolgoh estou.bitgii tegj soliorooroi.Ymarch medleg.sudalgaagui uom yrij.nugeeh ES n nemne geh bii.Injneruud hotiig udirddag uom.Niigmiin ajiltan gd buun uomnuud.Hun nemne geh n songuuli MAN d gj bodoogui bizde.

  • DR. ADITYA (102.89.23.41)

    2023-10-23

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n

  • DR. ADITYA (102.89.23.41)

    2023-10-23

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар\n