Сонгуулийн зардал өмнөх жилээс хоёр дахин нэмэгдэнэ
- 2023-10-30
- Улс төр
- 2
Ирэх оны төсвийн зардлууд болон өнгөрсөн долоо хоногт болсон эдийн засгийн чухал үйл явдлыг тоймлон хүргэж байна.
МАХНЫ ЭКСПОРТ НЭМЭГДЭВ
Манай улс энэ оны эхний 10 сарын байдлаар 56.4 мянган тонн мах экспортолжээ. Үүний 89 хувийг БНХАУ-д, зургаан хувийг Иран улс руу гаргасан байна. Мөн БНХАУ-ын Гаалийн газар манай улсын дөрвөн аж ахуйн нэгжид мах экспортлох зөвшөөрлийг өнгөрсөн долоо хоногт шинээр олгосон юм. Ингэснээр урд хөрш рүү мах экспортлох аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Мөн “Мах импэкс” ХК болон ХХААХҮЯ бусад төрийн байгууллагын дэмжлэгээр манай улс Ойрх Дорнодын улсууд руу үйлдвэрийн аргаар төхөөрсөн хонины гулууз махыг агаарын тээврээр хүргэж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт хийсэн агаарын тээвэрлэлтээр хонины 47 мянган ширхэг сэврээсэн гулууз буюу 70 тн махыг 72 цагийн дотор хүргэжээ. “Мах импэкс” компани 2012 онд анх онгоцоор тээвэр хийснээс хойш ийнхүү 11 жилийн дараа агаарын тээврээр экспорт хийж байгаа аж. Цаашид монгол хонины махыг Европ болон бусад улсад борлуулахаар зэхэж байгаагаа тус компани мэдээллээ.
БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортлох эрхтэй 14, халал аргаар боловсруулсан мах гаргах эрхтэй долоон аж ахуй нэгж бий. ОХУ руу мах, махан бүтээгдэхүүн гаргах 30 гаруй, нөөшилсөн бэлэн бүтээгдэхүүн гаргах 13 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Манай улсаас мах, махан бүтээгдэхүүн гаргахад өнөөдрийн байдлаар төрийн болон төрийн бус 5-6 байгууллага оролцож бичиг баримт гарган өгч байсан бол одоо цахимаар шууд авч, олгодог болжээ.
БАГШ МЭРГЭЖЛЭЭР СУРАХ ОЮУТНУУДАД 13 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ багшаар сурах оюутны төлбөрийг төрөөс 100 хувь даах талаар өнгөрсөн наймдугаар сард мэдээлсэн. Энэ дагуу ирэх оны улсын төсөвт багш мэргэжлээр сурах оюутнуудын төлбөрт 13 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Энэ талаар БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир “Багш мэргэжлээр сурах оюутны төлбөрийг хөнгөлөхдөө өндөр шалгуур тавина. Босго оноог нэмнэ. Төрөөс төлбөрийг төлбөл тухайн оюутны голч оноог харгалзан цаашид үргэлжлүүлэх эсэхийг шийднэ. Заавал багшаараа ажиллах шаардлагыг тавина” гэв.
ИРЭХ ОНЫ СОНГУУЛЬД 72.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА
Ирэх оны зургаадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ удаагийн сонгуулиар 126 хууль тогтоогчийг сонгоно. Парламентын сонгуульд 39.5 тэрбум, орон нутгийн сонгуульд 32.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулах тооцоог Сангийн яам гаргажээ. 2020 оны УИХ-ын сонгуульд 20.5 тэрбум, орон нутгийн сонгуульд 16 тэрбум, нийт 37.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Эндээс үзэхэд сонгуулийн зардал дөрвөн жилийн дараа тус бүр хоёр дахин өсжээ.
Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл (2)
(103.57.93.149)
Mongolian men are gay and are trans-sexuals because they do only human researching in their pastime.
(202.126.89.139)
Төрийн байгууллагуудын ажилтнууд бүгдээрээ янхандаад, ажлаа албаар дутуу хийж байна.