“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршиг түүний үр дагавар” талаарх сургалт зохион байгууллаа
- 2023-10-31
- Улаанбаатар
- 0
Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газрууд хамтран “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хор уршиг түүний үр дагавар” сэдэвт сургалт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтад дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагууд, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, эмч, сэтгэл сэтгэл зүйч нарын 150 гаруй алба хаагчид хамрагдсан юм.
Өнөөдрийн сургалтыг Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн нээж хэлсэн үгэндээ: - Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршиг, эрх зүйн үр дагаврын талаар иргэд олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах, хүүхэд залуучуудад тайлбарлан таниулах, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд байгууллага, иргэдийг татан оролцуулж, анхаарлыг хандуулах, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдааг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, ер хүүхдийн орчинд ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчид өндөр ач холбогдол өгч ажиллах” чиглэл өглөө. Сургалтад Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батхуяг болон цагдаагийн ахмад У.Дэлгэрхишиг нар мэдээлэл өглөө.
Сэтгэгдэл (0)