АМГТГ: Шатахууны ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна
- 2023-11-01
- Сурталчилгаа
- 0
ОХУ-ын Роснефть компаниас 2023 оны аравдугаар сард манай улсад нийлүүлэх Аи-95, Аи-98 автобензиний импортын хил үнэ тус бүр өмнөх сараас 34 ам.доллар, дизель түлш 93 ам.доллароор тус тус өсөж ирсэн. Харин Аи-92 автобензиний хил үнэ тогтмол байна. Энэ нь дэлхийн газрын тосны зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй холбоотой юм.
Улсын хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дундажаар шатдаг хийн ердийн хэрэглээний 41 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна. Үүнээс автомашин хийгээр цэнэглэх станц болон хий цэнэглэх цэгийн үлдэгдэл 18 хоног, Хий цэнэглэх станц буюу агуулахын үлдэгдэл 23 хоногийн нөөцтэй байна.
Бөөний борлуулалтын үнийг өнгөрсөн 7 хоногийн мөн үетэй харьцуулахад Улаанбаатар хот дахь "НИК" ХХК-ийн дизель түлш 70 төгрөг, "Маргад петролиум" ХХК-ийн дизель түлш 200 төгрөг, “Шунхлай” ХХК-ийн дизель түлш 150 төгрөг, “Петрохаан” ХХК-ийн Аи-92 автобензин 50 төгрөг, дизель түлш 150 төгрөг, “Газ ойл нефть” ХХК-ийн дизель түлш 100 төгрөг, “Веллком” ХХК-ийн дизель түлш 100 төгрөг, “Ти Энд Ти” ХХК-ийн дизель түлш 150 төгрөг, “Сити Ойл” ХХК-ийн дизель түлш 150 төгрөг, “Юнайтедбэст” ойл ХХ-ийн дизель түлш 150 төгрөг, Баян-Өлгий аймаг дахь “Хазына” ХХК-ийн А-80 автобензин 150 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизель түлш 90 төгрөг, Дархан-Уул аймаг дахь “НИК” ХХКК-ийн дизель түлш 20 төгрөг, “Содмонгол групп” ХХК-ийн дизель түлш 300 төгрөг, “Шунхлай” ХХК-ийн дизель түлш 140 төгрөг, “Петрохаан” ХХК-ийн дизель түлш 150 төгрөг, “Нью Энержи Стар” ХХК-ийн дизель түлш 600 төгрөг, Дорнод аймаг дахь “Содмонгол групп” ХХК-ийн дизель түлш 140 төгрөг, Дорноговь аймаг дахь “Содмонгол групп” ХХК-ийн дизель түлш 350 төгрөг, “Шунхлай” ХХК-ийн дизель түлш 150 төгрөг, Увс аймаг дахь “Ундарга Увс” ХХК-ийн А-80 автобензин 50 төгрөгөөр тус тус өссөн байна.
2023 оны 10 дугаар сарын 24-нөөс 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор Аи-92 автобензин 8,205 тн, дизель түлш 13,047 тн, Шатдаг хий 1,159 тн, ТС-1 онгоцны түлш 856 тн, бусад бүтээгдэхүүн 5,802 тн, нийт 29,070 тн, Цагааннуур боомтоор дизель түлш 373 тн, шатдаг хий 16 тн, нийт 389 тн, Замын-Үүд боомтоор Аи-95 автобензин 1,435 тн, жет А-1 2,690 тн, бусад бүтээгдэхүүн 339 тн, нийт 4,464 тн, Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 243 тн, нийт 243 буюу Монгол Улсад нийт 34,166 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон байна.
АМГТГ