АН-ыг бужигнуулдаг хоёр автобусны “аргагүй амраг”-ууд болж таарав уу?

Уг нь АН-ынхан учраа олоод ирэх сонгуульд хүчтэй өрсөлдөх хэрэгтэй байгаа юм. Гэтэл сонгуулийн “цаг тооны бичиг” эхэлчих гээд, АН-ын хэд маань гурав, дөрвөн тал болчихоод үзээд л байна. Намын даргаа нуман тулгуурт оруулчихсан. Бүрэн эрхээ хэрэгжүүлэх бололцоог нь ч хаачихсан. Тодруулбал, АН-ын дарга Лу.Гантөмөрийн гурван талд УИХ-ын гишүүд, Х.Баттулга, С.Баярцогт гэсэн тэргүүтэй янз бүрийн нэртэй фракцууд шийрлэчихээд байгаа юм. Ямартай ч АН-ын дарга Лу.Гантөмөр генсекээ томилж чадахгүй гацчихаад л байна. Хэрвээ тэр аль нэгийг нь дэмжвэл нөгөө нь гомддог. Гомдсон нь яаж ч магадгүй, юу ч хийж мэднэ. Ерөөсөө АН-ын чөдөр нь энэ л дээ. Өөрсдөө болохоор “...Нам доторх ардчилал” гэдэг. Үгүй л дээ. Хэдхэн улстөрчид толгойгоо мэдүүлчихсэн. АН байтугай, ардчилал ялахад л байсан хэдэн улстөрч нь өнөөг хүртэл АН-ыг барьж байна. Тэр үед бүгдээрээ “тэг”-ээс эхэлсэн болохоор хэн нь ч атаман болдоггүй. Тиймээс нэг нэг фракцтай, нийлж байгаад намаа мэддэг. Айлгана. Асуудлыг нь шийднэ. Төрд гарвал шууд л хуваах зарчмыг хэрэгжүүлдэг. Чухамдаа энэ нь АН-ыг хэзээ  ч дараалж ялуулдаггүй. Тэгэхээр АН эхлээд энэ фракцын зохион байгуулалттай эрх мэдлийн хуваарилалт, тэднийг тэргүүлдэг шантаажны мастеруудынхаа атганаас гарах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, намын дарга нь, Улс төрийн зөвлөл нь, Үндэсний бодлогын хороо нь өөрсдийн үүргийнхээ хүрээнд эрхээ хэрэгжүүлэхэд л болоод явчихна. Гэхдээ хэзээ ийм болох юм, бүү мэд.

 

Ямартай ч яг одоогийн байдлаар АН-ын даргыг хамгийн их тамлаж байгаа нь Х.Баттулга, С.Баярцогт хоёр байх шиг байна. Хоорондоо зодолдоод удлаа. Лу.Гантөмөр “салгаж” бардаггүй. “...Хэзээ бий болсон, ямар өс хонзон гэхээр ийм байдаг байна аа” гээд гайхсан хүмүүс их байна.

 

Гэтэл нэг сонирхолтой мэдээлэл уржигдар оройноос хойш яригдаад эхэллээ. Х.Нямбаатар хотод очоод автобусны хулгайг он цагийн дарааллаар нь гаргаж ирээд АТГ руу шилжүүлсэн. Тэр дунд Х.Баттулга, С.Баярцогт хоёртой холбоотой материал тууж яваа бололтой. Баримт нь олон нийтийн сүлжээгээр ч тараад авчээ. 2008 оны баримт байна. Сангийн сайд С.Баярцогт 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд 1/6092 тоот албан бичгээр ЗТБХБ-ын сайд Х.Баттулгад “...Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэх ажлын хүрээнд их багтаамжийн 400 автобусыг гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулж, худалдан авах тухай танай хүсэлттэй танилцаад Шууд гэрээ байгуулах зөвшөөрлийг үүгээр олгож байна” гэсэн байна. Х.Баттулга “..400 автобусыг шууд гэрээгээр авчихъя” гээд С.Баярцогт нь “..Тэг ээ” гэжээ.

Угаасаа 2008 оны үед нийтийн тээврийн 700 гаруй автобусны талаас илүү нь зорчигч тээвэрлэх боломжгүй болчихоод байжээ.  Тэгээд энэ асуудал яригдаж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн байдаг. Тэгээд Засгийн газар 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсвийн төсөлд тусган санхүүжүүлэх арга, худалдан авах 400 автобусны урьдчилгаа 3.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын 2008 оны нөөц сангийн хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгаж байжээ. Тэр нь ийм хүсэлт, зөвшөөрлийн асуудлаар үргэлжилжээ.

Ер нь бол энэ нийтийн тээврийн автобус дагасан авлига, хулгайн асуудал арай л муухай үйл ажиллагаа байдаг. Үүнээс болоод хотын иргэд 2008 оноос хойш ганц ч шинэ автобус “унаагүй” өнөөдрийг хүрсэн. Гээд бод доо. Тиймээс “...Автобусны” хэмээх энэ асуудлаар үе үеийн Хотын дарга нар шалгуулж эхэлсэн. Сайд байсан хүмүүст ч хамтаатай аж.

Хамгийн гол нь өнөөдөр АН-ыг бужигнуулаад байгаа Х.Баттулга, С.Баярцогт хоёр 15 жилийн өмнөх автобусны асуудал дээр “аргагүй амраг”-ууд болж таарав. Тэгээд харахаар тэд тухайн үед тун эвтэй байжээ. Тэгэхээр тэдний өс хонзон хожуу эхэлсэн бололтой юм. 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (66.181.181.23)

    2023-11-05

    Чааваас, монгол эрчүүдийн сахал нь ч ургадаггүй, боовнууд нь аймаар жижиг, мөн тэдний чөлөөт цагаараа ганц хийдэг юм нь хүн судлал ба хүмүүсийг мөрдөж мөшгих юм.

  • (103.212.116.115)

    2023-11-05

    UGAASAA BAYARTSOGT 3n SHATNII SHUUHEES YAL AVSAN. HIISEN HERGEGTEE HARIN CH BAGA YUL AVSAN SHUU!!! TEGEHEDYAMAR AVILGALCH N CHULUULUUD TEGGED BUUR AN-n DED DARGA BOLTSON SONGUULID YALJ ERENHII SAID BOLNO GEED HOR NAIRUULJ YAVNAA HEN GEGCH N CHULUULVUUUUUU

  • (66.181.181.23)

    2023-11-03

    Нийтлэл бичихдээ ямар заваан үгс ашигладаг юм бэ!