Баянгол дүүрэгт нийтийн байрны орчин, нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэллээ
- 2023-11-03
- Улаанбаатар
- 0
Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/1240 дүгээр захирамжийн хэрэгжилтийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж эхэллээ. Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн байруудад хяналт тавьж гарсан зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг дүүргийн Засаг даргын "Хяналт шалгалт зохион байгуулах тухай" А/344 дүгээр захирамжаар байгуулан удирдамжаар ажлын хэсгийн гишүүдийн ажиллах чиг үүргийг батлалаа.
Тус захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн нэгдүгээр хурал өнөөдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болж хяналт шалгалтын ажлыг дүүргийн 11 дүгээр хорооноос эхлэлээ. Ажлын хэсэгт Хотын стандарт, хяналтын газар, Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтсийн хяналтын улсын байцаагч нар томилогдож чиг үүргийн хүрээнд төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлж зөрчлийг арилгах, нийтээр дагаж мөрдөх хууль, норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг сурталчлан таниулна. Судалгаагаар Баянгол дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг нийт 200 гаруй нийтийн байр байгаа ба захирамжаар томилогдсон ажлын хэсэг нарийвчилсан судалгааг гаргаж бүртгэлгүй байгууллагыг хяналт шалгалтын явцад нэмж бүртгэлжүүлнэ
Сэтгэгдэл (0)