Халтиргаа гулгаанаас сэргийлж Баянгол дүүргийн хэмжээнд 32тонн бодис зам талбайд цацан ажиллажээ
- 2023-11-06
- Сурталчилгаа
- 0
Улаанбаатар хотод нойтон цас орж байгаатай холбогдуулан халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор Баянгол дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний 5 байгууллагын 125 ажилтан, 7 машин техниктэйгээр өгсүүр, алслагдсан болон дүүргийн төв магистрал зам талбай болон гэр хорооллын өгсүүр уруу замуудад 32 тонн давс, тусгай зориулалтын бодис цацаж, шаардлагатай байршлуудад халтиргаа гулгааг арилган ажиллаж байна. Тодруулбал дараах байршлуудад давс бодис цацан ажиллаж байна.
Гэр хорооллын замууд:
- 9-р хороо Усан баруун өгсүүр
- 10-р хороо Усан сан зүүн өгсүүр
- Наран шинэ зам Энхболдын зам гүүр
- 11-р хороо Сод-Монгол ШТС- Эх нялхас МТ ШТС
- 21-р хороо хойд өгсүүр
- 22-р Гүний худгаас эцэс
- 18,19-р хорооны дундах туслах замуудад мөн Говь саун баруун уруудах туслах зам, Дүүхээ зүүн уруудах туслах Таван эрдэнэ зах уруудах Аянчин 50-ын зогсоол,Амарсанаагийн гудамж Чингүнжавын гудамж Эрчим хүчний гудамж Хасбаатарын гудамж Энэ бишийн өргөн чөлөө Ард Аюушийн өргөн чөлөө Занабазарын гудамж, Замчдын гудамж, Жасрайн гудамж Замчдын гудамж зам талбайд халтиргаа гулгаа арилгах давс 8 тонн , бодис 7тонн цацан ажиллаж байна.
Сэтгэгдэл (0)