Цас цэвэрлэгээний ажлын арга барилыг сайжруулах, түргэн шуурхай ажиллах шаардлагатай байна

Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн дүүргийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцсан аж ахуйн нэгжийн удирдлагуудтай (2023.11.07) уулзалт хийлээ.

Уулзалтад НЗАА-ын Хүнс Худалдаа Үйлчилгээний хэлтэс, Баянгол дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтнүүд, “Баянгол Шинэ Өргөө” ОНӨААТҮГ, “Жавхлан хүслэн” ХХК,” Гранд тохижилт” ХХК, “Очт” ХХК, мөн зам цэвэрлэгээний төхөөрөмж үйлдвэрлэгчдийн төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн уулзалтаар дүүргийн нутаг дэвсгэрийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагуудын нөхцөл байдал тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. Мөн Баянгол дүүргийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Д.Жаргалсүрэн өвөлжилтийн бэлтгэлд сайтар анхаарах, дараагийн удаа орох цас цэвэрлэгээний ажилд бэлэн байдлыг хангуулах хүн хүчийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, машин механизмыг нөөц бололцооны хүрээнд нэмэгдүүлэх, ажлын арга барилыг сайжруулах, түргэн шуурхай ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.

БГД-ИЙН НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД:

БАЯНГОЛ ШИНЭ ӨРГӨӨ” ОНӨААТҮГ:

  • Гэр хороолол болон орон сууцны хорооллын зам талбай,

ОЧТ ХХК:

  • Энхтайваны өргөн чөлөө, Барилгын техникумын баруун талын замын уулзвараас дээш  Л.Энэбишийн өргөн чөлөө
  • Энхтайваны өргөн чөлөө,Төмөр замын нэгдсэн эмнэлэгийн хойт талын уулзвараас хойш Ард Аюушийн өргөн чөлөө болон Л.Энэбишийн өргөн чөлөөний огтлолцол
  • Өргөө кино театрын зүүн талаар дээш өгсөн Хасбаатарын гудамж хүртлэх зам
  • Амарсанаагийн гудамжнаас баруун тийш хороолол дундуур Чингүнжавийн гудамж
  • Чингүнжавын гудамжнаас баруун тийш Гэмтлийн эмнэлэгийн урд талаар  Ард Аюушийн өргөн чөлөө
  • Өргөө кино театрын уулзвараас баруун тийш Тролейбусны эцсийн буудал
  • Тасганы овооны уулзвараас баруун тийш Өргөө кино театрын уулзвар

 

ГРАНД ЗЕВС ХХК:

  • Ажилчны гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх шинэ зам
  • Ажилчны гудамж, Гурвалжингийн гүүрнээс баруун тийш Сонсголонгийн зам хүртэлх гудамж

  “ЖАВХЛАН ХҮСЛЭН ХХК:

  • Ард Аюушийн өргөн чөлөө, III, IV хорооллын эцсээс дээш Бичил хорооллын урдуур явж Хувьсгалын зам хүртэл
  • Саппорогийн уулзвараас урагш гурвалжингийн гүүрээр гарч, ТЭЦ-3-ын зүүн хойд уулзвар
  • Тролейбусны эцсийн буудлаас Саппорогийн уулзвар хүртэл

  

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.217.97)

    2023-11-10

    МАН д түгжрэлийг арилгах сэтгэл байхгүй, байсан бол Хамгийн түрүүнд Авто замын чанар стандартын шаардлагыг хангаад Замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулж түгжрэлийг арилгах байсан Харамсалтай нь тэд хэзээ ч замын чанарын тухай дугардаггүй учир нь тэд замаас мөнгө иддэг учраас санаатай тойруулдаг орхигдуулдаг оронд нь ямар ч гэм зэмгүй татвар төлдөг ард түмнээ хэлмэгдүүлэн дарлан мөлжих ажлыг дур зоргоороо авирлан албан тушаалын байдлаа урвуулан байж хийдэг, МАН ийн ашиг сонирхол бол ердөө л ард түмнээ хэлмэгдүүлэн дарлан мөлжих, үүндээ улангасаж татвар төлөгчдийн мөнгөөр бүхэл бүтэн цагдаагийн албыг хууль бус ажиллуулж төрийн нэрээр ард түмнээ дарамтлуулдаг Ийм уваагүй хэрэг Хятадад цаазын ялтай байдаг Ажлын хариуцлага алдаж нийгмийн байдлыг тогтоворгүй хүнд хэцүү байдалд оруулсан албан тушаалтанг хятадад цаазаар авч байна МАНгарууд Монголын ард түмнийг 33 жил хорлож хохироож ашиг олж бүхнийг идчихээд зөв зүгээр явцгааж байна