Дүүргийн 1, 3-р хороонд үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд сургалт зохион байгууллаа
- 2023-11-09
- Сурталчилгаа
- 0
Хүнсний аюулгүй байдлыг хангуулах, хариуцлагатай худалдаа, үйлчилгээг нэвтрүүлэх, дүүргийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний газруудын стандартыг мөрдүүлэхээр мэргэжил арга зүй, хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг сайжруулах, мөрдүүлэх, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Арга хэмжээ зохион байгуулах тухай” А239 дүгээр тушаалын хэрэгжилтийн хангуулах ажлын хүрээнд Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс:
- “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд Ulaanbaatar.mn цахим хаягт тусгай зөвшөөрөл шинээр авах хүсэлт илгээх тухай”,
- “Сургуулийн орчинд худалдан борлуулахыг хориглосон бүтээгдэхүүн, үйлчилгээ” зэрэг сэдвээр 1-34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулан хорооны Иргэний танхимд буюу газар дээр нь очиж сургалт хийх хуваарь гарган ажиллаж байна.
Хуваарийн дагуу өчигдөрөөс буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Г.Батсүрэн, холбогдох мэргэжилтнүүд, хороодтой хамтран дүүргийн 1, 3 дугаар хорооны аж ахуйн нэгж, худалдаа эрхлэгч иргэдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг:
- “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилт, Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын дагуу худалдаа, үйлчилгээ эрхлэгчид нь дүүрэг, хороодтой хамтарч ажиллах тухай,
- Сургууль орчимд хориглосон бүтээгдэхүүн, үйлчилгээ,
- Үйлчилгээ эрхлэх цахим бүртгэлд хүсэлтээ хэрхэн илгээх, үйлчилгээ эрхлэгчид хүсэлт илгээх үед гаргаж буй нийтлэг алдаа, анхаарах зүйл,
- Хариуцлагатай үйлчилгээ гэж юу вэ зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа:
Сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хооронд батлагдсан хуваарийн дагуу явагдана.
Сэтгэгдэл (0)