Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлтийг сайжруулах асуудлаар хороодын засаг дарга нартай уулзав
- 2023-11-16
- Улаанбаатар
- 0
БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсийн дарга нартай хамт 1-34 хорооны Засаг дарга, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын удирдлагууд, хороодын олон нийтийн байцаагч нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар дүүргийн хэмжээнд хог тээвэрлэлт хуваарийн дагуу хийгдэж байгаа эсэх, хог тээвэрлэлтийг сайжруулахад юу шаардлагатай байгаа мөн төв зам болон орон сууц болон гэр хороололд халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, зам цэвэрлэгээ үйлчилгээ явуулахад ямар асуудал тулгамдаж буй талаар ярилцлаа.
УУЛЗАЛТААР ХЭД ХЭДЭН АСУУДЛЫГ АНХААРЧ АЖИЛЛАХААР БОЛЛОО. ҮҮНД:
- Дүүргийн зарим хороодын хог тээвэрлэлтийг хувийн хэвшлийн Аж ахуй нэгжүүдэд шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн шат дараатай гүйцэтгэх,
- Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдэд орчны 50 метр газрыг зайлшгүй цэвэрлэх болон түүнд шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлдсэн байхыг онцгойлон анхааруулах, үүнд хяналт тавих,
- Дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон үүсмэл хогийн цэгүүдийг устгах ажлыг эрчимжүүлэх,
- Эзэнгүй удсан, хур хог үүссэн хашааг тухайн эзэмшигч, өмчлөгч ААН, иргэнээр цэвэрлүүлэх ажлыг холбогдох хэлтсүүд хамтран зохион байгуулах, энэ талаар Газрын албатай хамтран судалгаа гаргах, н
- Гэр хорооллын өндөрлөг газар буюу машин техник явах боломжгүй газруудыг Иргэдийн бүлгээр цэвэрлүүлэх зэрэг ажлыг шат дараатай хийж гүйцэтгэхээр боллоо.
Мөн өнөөдрийн уулзалтаар “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-т үйл ажиллагаа явуулахад ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар холбогдох хэлтсүүдтэй хамтран судалгаа гаргах, 2023 оны төсвийн тодотгол болон 2024 оны төсөвт суулгуулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл (0)