Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт орон нутагт буурч, нийслэлд өсчээ
- 2023-11-17
- Сурталчилгаа
- 0
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сард нийт 31258 гэмт хэрэг бүртгэгдсэнийг авч үзвэл:
• Улаанбаатар хотод 21934 хэрэг буюу 70.1%
• Орон нутагт 9307 хэрэг буюу 29.8 %
• Хилийн чанадад 17 буюу 0.1% нь бүртгэгдсэн байна.
Энэ нь өмнөх 2022 оны мөн үетэй харьцуулахад :
• Улсын хэмжээнд нийт 62 хэрэг буюу 0.2 хувиар
• Орон нутгийн хэмжээнд 799 хэрэг буюу 7.9 хувиар тус тус буурсан бол
• Улаанбаатар хотын хэмжээнд 729 хэрэг буюу 3.4 хувиар өссөн байна.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сард бүртгэгдсэн 31258 гэмт хэргийг Бүсчилсэн байдлаар авч үзвэл:
• Орон нутагт Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудад гэмт хэрэг өссөн бол бусад аймгуудад буурсан байна.
• Нийслэл хотын хувьд Хан-Уул, Сүхбаатар, дүүрэгт гэмт хэрэг мөн өссөн бол бусад дүүрэгт гэмт хэрэг буурсан байна.
• Өнгөрөгч 2022 оны мөн үетэй харьцуулбал Улсын хэмжээнд 62 хэрэг буюу 0.2 хувиар буурсан байна.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сард бүртгэгдсэн нийт 31258 гэмт хэргийг Гэмт хэргийн төрлөөр авч үзвэл :
• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 19471 буюу 62.3 %-ийг
• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7400 буюу 23.7%-ийг
• Бусад төрлийн гэмт хэрэг 4387 буюу 14 %-ийг тус тус эзэлж байна.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сард бүртгэгдсэн 31258 хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр нь өмнөх оны мөн үетэй харьцуулан авч үзвэл:
• Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 6.3 %-иар өссөн бол
• Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 6.6 %-иар буурч,
• Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 0.7 %-иар өссөн бол
• Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 0.1 %-иар буурсан байна.
Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 10 сард нийт 2.665.355 зөрчил шалгасан нь өмнөх 2022 оны мөн үетэй харьцуулбал 394.708 зөрчил буюу 17.4 хувиар өссөн байна
Улсын хэмжээнд бүртгэгдсэн 2.665.355 зөрчлийг ангилан авч үзвэл:
• Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих 0.01 %-ийг
• Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 0.3 %-ийг
• Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.5%-ийг
• Бусад төрлийн зөрчил 6.5 %-ийг эзэлж байгаа бол
• Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 89.7 %-ийг тус тус эзэлж байна.